
Hudson Williams нь жүжигчний карьераас гадна skincare-д дуртай, арьс арчилгаандаа тогтмол анхаардаг гэдгээрээ мөн олны анхаарлыг татдаг. 2025 онд түүний толигор, нүхжилтгүй арьс The Cut-ын анхаарлыг татаж, улмаар өөрийн skincare routine-ээ хуваалцахдаа нүхжилтэд дургүй учраас 2018 оноос хойш SKIN1004-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж ирсэн тухайгаа дурдсан байдаг.
Түүний skincare-д хандах хандлага, энгийн атлаа өөртөө итгэлтэй төрх, өөрийнхөөрөө байх байдал нь SKIN1004-ийн үнэт зүйлстэй нийцэж, улмаар брэнд түүнийг анхны Global Ambassador-аараа сонгосон байна.
Hudson Williams 2001 оны 2-р сарын 13-нд Канадын Бритиш Колумбийн Камлупс хотод төрсөн бөгөөд Солонгос ээж, Британи-Голланд гаралтай аавтай Канадын жүжигчин. Тэрээр Ванкувер дахь Langara College-д Film Arts чиглэлээр суралцаж, 2020 онд жүжигчний мэргэжлээр төгссөн.
Анх богино хэмжээний кино бичиж, найруулж, жүжигчний шалгаруулалтад оролцож эхэлсэн . Түүний зохиолч, найруулагчийн хувьд хийсэн анхны богино хэмжээний кино нь "snow angel" байв.
Тэрээр 2026 оны Холливудын ShortsFest наадмаас " Rancid" богино хэмжээний киногоороо "Шилдэг найруулагч" шагналыг хүртсэн .
Hudson Williams-ийн карьерын хамгийн том эргэлтийн цэг нь 2025 онд нээлтээ хийсэн Heated Rivalry цуврал байв.
Тэрээр тус цувралд мэргэжлийн хоккейчин Shane Hollander-ийн дүрийг бүтээсэн бөгөөд Connor Storrie-ийн тоглосон Ilya Rozanov-тай хамт цувралын гол дүрд тоглосон юм. Heated Rivalry нь Rachel Reid-ийн зохиолоос сэдэвлэсэн бөгөөд 2025 оны 11-р сарын 28-нд нээлтээ хийсэн. 2026 оны Canadian Screen Awards-ын үеэр Hudson Williams Heated Rivalry цувралын Shane Hollander-ийн дүрээр “Шилдэг гол дүрийн жүжигчин” шагналыг хүртсэн.