




SKIN1004Хэмнэлт:1,000
Гүн чийгшүүлж, хялгасан үрчлээг багасгах идэвхтэй найрлагатай гелэн маск
Хэмжээ:
Hyalu-Teca™, Retinal Collagen Extract, T3 Baby Collagen, Botulinum Peptide, 9-Peptide Complex, Gluconolactone, Niacinamide, Glutathione.
Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Ялангуяа хуурайшсан, чийг дутагдсан, өнгөө алдсан, жигд бус өнгөтэй, уян хатан чанар буурсан болон нарийн үрчлээтэй арьсанд тохиромжтой.
1.Нүүрээ цэвэрлэсний дараа тонер, чийгшүүлэгч серум ашиглан арьсаа бэлтгэнэ.
2.Маскны хамгаалалтын хальсыг авч, эхлээд доод хэсгийг, дараа нь дээд хэсгийг нүүрний хэлбэрт тааруулан наана.
3.Маскаа 30 минут орчим байлгана.
4.Маскаа авсны дараа үлдсэн эссенсийг арьсанд зөөлөн товшиж шингээгээд, ампуль эсвэл чийгшүүлэгч тосоор арчилгаагаа дуусгана.
Зөвлөмж: Илүү эрчимтэй арчилгаа хийхийг хүсвэл 2–3 цаг хүртэл эсвэл бүхэл шөнийн турш ашиглаж болно. Ретинал агуулсан тул анх хэрэглэж байгаа бол арьсны ханан бүрхүүл болон эмзэгшлээ харгалзан, эхлээд богино хугацаагаар туршиж хэрэглээрэй. Өдрийн цагаар нарны тос заавал хэрэглэнэ.
-Hyalu-Teca™ болон Retinal Collagen Extract-ийн хослол нь арьсыг гүн чийгшүүлж, чийгийг удаан хадгалахад туслан, гэрэлтсэн, чийглэг толигор төрхийг бий болгоно.
-T3 Baby Collagen, Botulinum Peptide болон 9 төрлийн пептидийн комплекс нь арьсны уян хатан чанарыг дэмжиж, хялгасан үрчлээ, үрчлээний харагдах байдлыг багасгахад тусална.
-Gluconolactone нь арьсны гадаргуугийн үхэжсэн эсийг зөөлөн гуужуулж, арьсны бүтцийг жигд, толигор харагдахад дэмжлэг үзүүлнэ.
-Niacinamide болон Glutathione нь арьсны өнгийг сэргээнэ.
-3 хэсэгт хуваагдсан гидрогель маскны загвар нь нүүрний хэлбэрт нягт наалдаж, арьс арчилгааны идэвхтэй найрлагыг арьстай жигд хүргэхэд тусална.
-Арьсны цочролын сорилд хамрагдсан.
☘️ НАЙРЛАГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Hyalu-Teca™ нь гиалуроны хүчлийн чийгшүүлэх үйлчилгээ болон Центелла азиатикагийн тайвшруулах үйлчилгээний хослол юм. Арьсны чийгийн түвшнийг дэмжиж, хуурайшилтыг багасган, арьсыг чийглэг толигор харагдуулна.
Retinal (Ретинал) нь А аминдэм бөгөөд арьсны эсийн шинэчлэлтийг дэмжиж, хялгасан үрчлээ, арьсны барзгар бүтэц болон жигд бус арьсны өнгийг сайжруулахад тусалдаг.
T3 Baby Collagen болон Collagen Extract нь арьсыг чийгшүүлж, уян хатан, чанга толигор болоход дэмжлэг үзүүлнэ.
Botulinum Peptide болон 9-Peptide Complex нь олон төрлийн пептидийн нэгдлээс бүрдэх бөгөөд арьсны уян хатан чанарыг дэмжиж, хялгасан үрчлээний харагдах байдлыг багасгахад тусална.
Gluconolactone (PHA) нь арьсны гадаргуугийн үхэжсэн эсийг зөөлөн гуужуулж, арьсны бүтцийг толигор болгох, арьсны өнгийг сэргээхэд тусалдаг. Мөн чийг хадгалах үйлчилгээтэй.
Niacinamide (В3 аминдэм) нь арьсны хамгаалах давхаргыг дэмжиж, өнгийг жигд харагдуулах, нөсөө толбоны харагдах байдлыг багасгах болон арьсыг гэрэлтүүлэхэд тусална.
Glutathione (Глутатион) нь хүчтэй антиоксидант найрлага бөгөөд арьсыг исэлдэлтийн стрессээс хамгаалах, өнгийг жигд, гэрэлтсэн харагдуулахад дэмжлэг үзүүлнэ.
Panthenol болон Ceramide NP нь арьсыг тайвшруулж, чийгийг хадгалах, арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлэхэд тусална.
Squalane болон Hyaluronic Acid нь арьсны чийгийг нөхөж, удаан хугацаанд хадгалан, зөөлөн булбарай, уян хатан төрхийг бий болгоно.
Water, Glycerin, Dipropylene Glycol, Niacinamide, Cetyl Ethylhexanoate, Centella Asiatica Extract, Caprylic/Capric Triglyceride, Ceratonia Siliqua (Carob) Gum, Methylpropanediol, Butylene Glycol, Chondrus Crispus, Chondrus Crispus Powder, Cellulose Gum, Hydroxyacetophenone, Panthenol, 1,2-Hexanediol, Butyrospermum Parkii (Shea) Butter, Caprylyl Glycol, Potassium Chloride, Jojoba Esters, Glyceryl Stearates, Cetyl Alcohol, Stearyl Alcohol, Sorbitan Sesquioleate, Sucrose, Ethylhexylglycerin, Sodium Stearoyl Glutamate, Helianthus Annuus (Sunflower) Seed Wax, Sodium Phytate, Hydrolyzed Hyaluronic Acid, Adenosine, Dextrin, Squalane, Argania Spinosa Kernel Oil, Simmondsia Chinensis (Jojoba) Seed Oil, Glutathione, C12-13 Alketh-9, Gardenia Florida Fruit Extract, Musa Sapientum (Banana) Fruit Extract, Pantolactone, Pentylene Glycol, Polyglycerin-3, Rosa Damascena Flower Water, Octyldodecanol, Pyrus Communis (Pear) Fruit Extract, Prunus Domestica Fruit Extract, Dipotassium Glycyrrhizate, Madecassoside, Cucumis Melo (Melon) Fruit Extract, Sodium Hyaluronate, Ethoxydiglycol, Ectoin, Polyglutamic Acid, Hydrogenated Polyisobutene, Hydrogenated Lecithin, Decyl Glucoside, Maltodextrin, Ceramide NP, Persea Gratissima (Avocado) Fruit Extract, Hedera Helix (Ivy) Leaf/Stem Extract, Rosa Canina Fruit Extract, Lecithin, Polyglyceryl-10 Laurate, Asiaticoside, Glycolipids, Madecassic Acid, Asiatic Acid, Retinal, Tocopherol, Polysorbate 20, Tripeptide-1, Glycine, Glutamic Acid, Arginine, Gluconolactone, Acetyl Tetrapeptide-2, Acetyl Tetrapeptide-5, Copper Tripeptide-1, Palmitoyl Tripeptide-1, Palmitoyl Pentapeptide-4, Hexapeptide-11, Hexapeptide-9, Anemarrhena Asphodeloides Root Extract, Sodium Ascorbyl Phosphate, Collagen Extract, Palmitoyl Tripeptide-5, sr-(Oligopeptide-91 Clostridium Botulinum Polypeptide-1).
❗ АНХААРУУЛГА ❗
Ретинал агуулсан бүтээгдэхүүн тул жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй хүмүүс хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна. Мэдрэмтгий арьстай бол эхлээд бага хэмжээгээр туршиж, цочрол илэрвэл хэрэглээг зогсооно уу.
Хуурамч болон албан ёсны эрхгүй борлуулагчаас худалдан авсан, гарал үүсэл тодорхойгүй, тээвэрлэлт болон хадгалалтын горим алдагдсан бүтээгдэхүүнээс үүдэлтэй арьсны асуудал, хэрэглэгчийн гомдлыг манай байгууллага хариуцахгүй болно.
Та бүхэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахын тулд албан ёсны стикертэй, эрх бүхий борлуулагчаас худалдан авалт хийнэ үү.
