Бүтээгдэхүүний тайлбар
ҮНДСЭН НАЙРЛАГА :
Центелла азиатика ургамлын ханд, Ургамлын 6 төрлийн найрлага
АРЬСНЫ ТӨРӨЛ:
Бүх арьсанд / Эмзэг, мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой /
ХЭРЭГЛЭХ ЗААВАР :
Арьс арчилгааны цэвэрлэгээ болон тонерийн араас хэрэглэнэ. Дусаагуураар арьсан дээрээ тохирох хэмжээгээр түрхэн, дээш чиглэлийн дагуу товшиж шингээнэ. Шингээлтийг дэмжихийн тулд зөөлөн товшино.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ:
-Мадагаскараас гаралтай Центелла Азиатика ургамлын хандыг бусад бүс нутгийн хандтай харьцуулахад 7 дахин их Азитикозид агуулсан тул тайвшруулах онцгой үйлчилгээтэй.
-Эмзэг, мэдрэмтгий арьсыг тайвшруулж, арьсны ханан бүрхүүлийг бэхжүүлж, арьсны эрүүл тэнцвэртэй байдлыг хадгалахад тусалдаг.
-Хөнгөн, наалдамхай бус бүтэцтэй тул арьсанд хурдан шингэж, арьсыг гэрэлтсэн өнгөлөг болгоно.
-Мэдрэмтгий арьсыг агшин зуур тайвшруулж, хүрээлэн буй орчны нөлөөгөөс үүдэлтэй гэмтсэн арьсыг эрүүл, толигор болгоно.
-Хэрэглэснээс хойш хоёрхон долоо хоногийн дотор тосны ялгаралт 19.3%-иар буурч, нүх сүв бөглөрөхөөс санаа зовохгүйгээр батгад өртөмтгий арьсанд хэрэглэхэд аюулгүй.
_______________________________________________
☘️НАЙРЛАГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Центелла Азиатика ургамлын ханд коллагены нийлэгжилт, арьсны нөхөн төлжилт, шарх эдгээлтийг дэмждэг мадекасын хүчил (madecassic acid), азиатикосид (asiaticoside) зэрэг идэвхтэй орцыг агуулдаг. Үүнээс гадна арьсыг чөлөөт радикалуудаас хамгаалж, ядарсан арьсыг сэргээдэг.
БУСАД НАЙРЛАГА:
Центелла азиатика ургамлын ханд - 100%
Бусад төрлийн найрлага байхгүй цэвэр, өндөр чанарын центелла найрлагаас бүтсэн
_______________________________________________
❗АНХААРУУЛГА❗
Хуурамч эсвэл албан ёсны эрхгүй газраас тээвэрлэлт хадгалалтын горим алдагдсан, гарал үүсэл нь тодорхойгүй оруулж ирсэн бараа авч хэрэглэсэн АРЬСНЫ АСУУДАЛТАЙ БОЛСОН хэрэглэгчийн гомдлыг манай байгууллага хариуцахгүй болно. Та бүхэн өөр дээрээ албан ёсны стикертэй, албан ёсны борлуулагчаас худалдан авалт хийнэ үү.