Бүтээгдэхүүн
-30%
SKIN1004

MADAGASCAR CENTELLA NIACINAMIDE 10% BOOSTING 300 SHOT AMPOULE

Хэмнэлт:23,700

55,30079,000

Мадагаскар Центелла Ниацинамид 10 Бүүстинг Бичил Зүүн (300 Шот) Ампул: Цайруулах , Нүхжилтийн эсрэг өндөр тунтай

Бүтээгдэхүүний код: 8809913832492
Хүргэлттэй

Бүтээгдэхүүний тайлбар

SKIN1004 | LAB IN NATURE | ШИНЭ ЦУВРАЛ


Where nature meets precision. | Байгалийн цэвэр орц найрлага болон лабораторийн шинжлэх ухаанч боловсруулалтын төгс хослол


LAB IN NATURE нь байгалийг гүн гүнзгий олон жил судалсны үр дүнд арьсны байгалийн өөрийн хүчийг сэргээх идэвхтэй орц найрлагуудыг бичил зүүн Сентелла азиатика тайвшруулах найрлагатай хослуулан гаргаж авсан эмчилгээний өндөр үр дүн бүхий цуврал юм.


LAB IN NATURE нь байгаль лабораторид ямар харагддаг тухай мэдэж авах бус арьс арчилгааны туйлын зорилгод бодитоор хүрэхэд байгаль үнэхээр юу болохыг таны арьсанд ойлгуулахаар зохион бүтээгдсэн.

_______________________________________________


☘️ТАЙЛБАР: Мадагаскар Центелла Ниацинамид 10 Бүүстинг бичил Зүүн (300 Шот) Ампул нь арьсыг цайруулан, тослогийг тэнцвэржүүлэн, нүхжилтийг үр дүнтэй багасгаж, арьсны өнгө болон бүтэц жигдлэхэд зориулагдсан өндөр концентрацтай ниацинамид агуулсан ампул.


Арьсны төрөл: Тослог, холимог, өнгөө алдсан

Үндсэн найрлага: 10% Ниацинамид, Мадагаскар Центелла , Пантенол, Транексамийн хүчил

_______________________________________________


☘️НАЙРЛАГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:


Ниацинамид 10% – В3 витамины идэвхтэй хэлбэр бөгөөд арьсыг цайруулан, нүхжилт багасгах, тослогийг зохицуулах, батга болон толбыг багасгахад тусалдаг.

Аскорбил глюкозид 0.5% – Витамин С-ийн тогтвортой хэлбэр; арьсыг гэрэлтүүлж, антиоксидантаар хамгаалах үйлчилгээтэй.

Транексамик хүчил – Арьсны өнгөний жигд бус байдлыг багасгаж, сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлнэ.

Centella PDRN (Поли-дезоксирибонуклеотид) – Арьсыг нөхөн сэргээх, эд эсийн нөхөн төлжилтийг дэмжинэ.

Центеллатай микроспикл 300 ширхэг – Тарилга хийхгүйгээр идэвхтэй орцыг гүн шингээх дэвшилтэт технологи идэвхтэй найрлагыг арьсны гүнд хүргэж, үр дүнтэй үйлчилгээ үзүүлнэ.

Хөнгөн, наалдамхай бус чийгшүүлэгч бүтэцтэй, бөгөөд олон талт нүхжилтийн арчилгаа болон арьсыг цайруулахад зориулагдсан. 


_______________________________________________


☘️ БОДИТ ҮР ДҮН:


Клиникийн туршилтаар баталгаажсан үр дүн

- Бичил зүү агуулаагүй бүтээгдэхүүнээс 132.8%-р илүү арьсанд шингэнэ.

- 4 долоо хоногийн дараа нүхжилтийн хэмжээ харагдахуйц буурсан

- Нэг удаагийн хэрэглээний дараа арьсны өнгө цайрсан нь харагдсан.

- Нэг түрхэлтийн дараа 24 цагийн турш чийгшлийг хадгална

- 2 долоо хоногийн турш хэрэглэснээр арьсны өнгө 3 тоноор цайрсан

- Харшил үүсгэх эрсдэл багатай, эмзэг мэдрэмтгий арьсанд аюулгүй нь арьсны цочролын тестээр баталгаажсан


Клиникийн туршилтаар нүхжилт багасгах нь батлагдсан

Нүхжилт багасгах, арьсны өнгө сэргээх ампул нь 10% Ниацинамид ,Трансэксамын хүчил, Мадагаскарын Центелла Азиатика ургамлын хандаар баяжуулсан бөгөөд арьсны нүх сүвийн (20-50μm) хэмжээнээс 3 дахин жижиг бичил зүүний (13μm) тусламжтай идэвхтэй орц найрлагыг арьсны гүнд хүргэж үр дүнг эрчимтэй нэмэгдүүлдэг.


Бичил зүүн ампул хэрхэн үйлчилдэг вэ?

1. Арьсны гүний давхарга руу бичил зүү (Boosting Shot spicules ) нэвчинэ.

2. Бүтээгдэхүүнд агуулсан идэвхтэй орц найрлагыг арьсны гүний давхаргад хүргэнэ.

3. Арьсны өнгийг сэргээн, нүх сүвийн хэмжээг багасгана.

_______________________________________________


☘️САНАМЖ:

Бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө

1.Мэргэжлийн арьс оношилгоо хийлгэх Арьс оношилгооны цаг авах

2.Зөвхөн өөрийн арьсны онцлогт тохирсон зөвлөмжийг гаргуулж, хамт хэрэглэх бүтээгдэхүүний үл зохицох болон зохицох найрлагын мэдээллийг мэргэжлийн зөвлөгөө авсны дагуу хэрэглэнэ үү.


☘️ЗӨВЛӨМЖ:

-Арьсаа бэлтгэх бүтээгдэхүүн : CENTELLA салфеткан маск, CENTELLA Ампул

-Үйлчилгээг дэмжих бүтээгдэхүүн: Centella soothing cream

_______________________________________________


☘️ХЭРЭГЛЭХ ЗААВАР: (Арьсны онцлогоос хамааран өөрчлөгдөх боломжтой.)


Арьс дасахаас өмнөх үе шат:

-Давтамж: 7 хоногт 2-3 удаа

-Хэмжээ: 0,1мл

-Арьсны асуудалтай хэсэгт багахан хэмжээгээр түрхэж хэрэглэнэ.


Арьс дассаны дараах үе шат: Эрчимтэй үр дүн

-Давтамж: Өдөр бүр

-Хэмжээ: 0,5мл

-Арьсаа цэвэрлэсний дараа тонер эсвэл пад ашиглан арьсны бүтэц жигдрүүлнэ. Дараа нь бүтээгдэхүүнээс зохих хэмжээгээр авч, нүүрэндээ зөөлөн массажлана. Бүтээгдэхүүний араас нь чийгшүүлэх тос түрхээрэй.


_______________________________________________


❗АНХААРУУЛГА❗

Хуурамч эсвэл албан ёсны эрхгүй газраас тээвэрлэлт хадгалалтын горим алдагдсан, гарал үүсэл нь тодорхойгүй оруулж ирсэн бараа авч хэрэглэсэн АРЬСНЫ АСУУДАЛТАЙ БОЛСОН хэрэглэгчийн гомдлыг манай байгууллага хариуцахгүй болно. Та бүхэн өөр дээрээ албан ёсны стикертэй, албан ёсны борлуулагчаас худалдан авалт хийнэ үү.


Төстэй бүтээгдэхүүн

Цааш үзэх