
MADAGASCAR CENTELLA MATRIXYL 10% BOOSTING 500 SHOT AMPOULE
Хэмнэлт:29,700
Бүтээгдэхүүний тайлбар
☘️SKIN1004 | LAB IN NATURE | ШИНЭ ЦУВРАЛ
Where nature meets precision. | Байгалийн цэвэр орц найрлага болон лабораторийн шинжлэх ухаанч боловсруулалтын төгс хослол
LAB IN NATURE нь байгалийг гүн гүнзгий олон жил судалсны үр дүнд арьсны байгалийн өөрийн хүчийг сэргээх идэвхтэй орц найрлагуудыг бичил зүүн Сентелла азиатика тайвшруулах найрлагатай хослуулан гаргаж авсан эмчилгээний өндөр үр дүн бүхий цуврал юм.
LAB IN NATURE нь байгаль лабораторид ямар харагддаг тухай мэдэж авах бус арьс арчилгааны туйлын зорилгод бодитоор хүрэхэд байгаль үнэхээр юу болохыг таны арьсанд ойлгуулахаар зохион бүтээгдсэн.
_______________________________________________
☘️ТАЙЛБАР: Идэвхтэй орц найрлагын шингээлтийг дэмжих бичил зүүн 500 шот нь матриксел болон гиалуроны хүчлыг арьсны гүнд шингээн чийгшил, уян хатан байдлыг нэмэгдүүлж, арьс чангалах үйлчилгээтэй.
Арьсны төрөл: Хуурай, Гүний чийггүй, Хөгшрөлттэй
Үндсэн найрлага: 10% Matrixyl 3000®, Мадагаскарын Центелла, Пантенол (B5 витамин), Гиалуроны хүчил
_______________________________________________
☘️НАЙРЛАГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
-Matrixyl 3000® (10%) - Матриксел нь Францын Sederma компанийн патентлагдсан пептидын комплекс юм.
Энэ нь Palmitoyl Tripeptide-1 болон Palmitoyl Tetrapeptide-7 найрлагаас нь бүтэх ба хялгасан үрчлээг багасгаж, арьсны уян хатан чанарыг сайжруулж, баланс алдагдаж, ядарсан арьсыг сэргээж, илүү чанга, эрүүл харагдахад тусалдаг.
-Гиалуроны хүчил - Арьсыг гүн чийгшүүлж, чийгийг удаан хугацаанд хадгалж, арьсыг уян хатан, чийглэг болгоно.
-Volufiline™ (5%) - Арьсны эзэлхүүн, уян хатан байдлыг нэмэгдүүлдэг идэвхтэй орц юм.
-Пантенол - Провитамин В5 нь арьсыг тайвшруулж, чийгшүүлнэ. Мөн арьсны ханан бүрхүүлийг бэхжүүлнэ.
-Мадагаскар Центелла Азиатика ургамлын ханд - Арьсны нөхөн төлжилт, шарх эдгээлтийг дэмждэг мадекасын хүчил (madecassic acid), азиатикосид (asiaticoside) зэрэг идэвхтэй орцыг агуулдаг.
-Гидролизжсэн бичил зүү - Идэвхтэй найрлагын шингээлтийг сайжруулна.
_______________________________________________
☘️ БОДИТ ҮР ДҮН:
Бүтээгдэхүүний клиникийн туршилтаар баталгаажсан үр дүн:
- Бичил зүү агуулаагүй бүтээгдэхүүнээс 132.8%-р илүү арьсанд шингэнэ.
- Нэг удаагийн хэрэглээний дараа арьсны чийгшил шууд нэмэгдэнэ.
- Чийгшлийг 100.09% сэргээж арьсны 10 давхаргад хүрч үйлчилнэ.
- Нэг түрхэлтийн дараа 24 цагийн турш чийгшлийг хадгална
- 14 хоногийн турш хэрэглэснээр арьсны өнгөн болон гүний давхаргын чийгшил сайжирна
- Харшил үүсгэх эрсдэл багатай, эмзэг мэдрэмтгий арьсанд аюулгүй нь арьсны цочролын тестээр баталгаажсан
Клиникийн туршилтаар арьс чангалж, чийгшүүлэх нь батлагдсан.
-Гүн чийгшүүлэх ампул нь 10% Matrixyl 3000®, Мадагаскарын Центелла Азиатика ургамлын ханд, Пантенолоор баяжуулсан бөгөөд арьсны нүх сүвийн (20-50μm) хэмжээнээс 3 дахин жижиг бичил зүүний (13μm) тусламжтай идэвхтэй орц найрлагыг арьсны гүнд хүргэж үр дүнг эрчимтэй нэмэгдүүлдэг.
Бичил зүүн ампул хэрхэн үйлчилдэг вэ?
1. Арьсны гүний давхарга руу бичил зүү (Boosting Shot spicules ) нэвчинэ.
2. Бүтээгдэхүүнд агуулсан идэвхтэй орц найрлагыг арьсны гүний давхаргад хүргэнэ.
3. Арьсны чийгшил, уян хатан байдлыг мэдэгдэхүйц сэргээж, арьсыг булбарай болгоно.
_______________________________________________
☘️САНАМЖ:
Бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө
1.Мэргэжлийн арьс оношилгоо хийлгэх Арьс оношилгооны цаг авах
2.Зөвхөн өөрийн арьсны онцлогт тохирсон зөвлөмжийг гаргуулж, хамт хэрэглэх бүтээгдэхүүний үл зохицох болон зохицох найрлагын мэдээллийг мэргэжлийн зөвлөгөө авсны дагуу хэрэглэнэ үү.
☘️ЗӨВЛӨМЖ:
-Арьсаа бэлтгэх бүтээгдэхүүн : CENTELLA салфеткан маск, CENTELLA Ампул
-Үйлчилгээг дэмжих бүтээгдэхүүн: Centella soothing cream
_______________________________________________
☘️ХЭРЭГЛЭХ ЗААВАР: (Арьсны онцлогоос хамааран өөрчлөгдөх боломжтой.)
Арьс дасахаас өмнөх үе шат:
-Давтамж: 7 хоногт 2-3 удаа
-Хэмжээ: 0,1мл
-Арьсны асуудалтай хэсэгт багахан хэмжээгээр түрхэж хэрэглэнэ.
Арьс дассаны дараах үе шат: Эрчимтэй үр дүн
-Давтамж: Өдөр бүр
-Хэмжээ: 0,5мл
-Арьсаа цэвэрлэсний дараа тонер эсвэл пад ашиглан арьсны бүтэц жигдрүүлнэ. Дараа нь бүтээгдэхүүнээс зохих хэмжээгээр авч, нүүрэндээ зөөлөн массажлана. Бүтээгдэхүүний араас нь чийгшүүлэх тос түрхээрэй.
_______________________________________________
❗АНХААРУУЛГА❗
Хуурамч эсвэл албан ёсны эрхгүй газраас тээвэрлэлт хадгалалтын горим алдагдсан, гарал үүсэл нь тодорхойгүй оруулж ирсэн бараа авч хэрэглэсэн АРЬСНЫ АСУУДАЛТАЙ БОЛСОН хэрэглэгчийн гомдлыг манай байгууллага хариуцахгүй болно. Та бүхэн өөр дээрээ албан ёсны стикертэй, албан ёсны борлуулагчаас худалдан авалт хийнэ үү.