



SKIN1004Ascorbic Acid 96% нь Витамин С-ийн өндөр агууламжтай нунтаг хэлбэрийн арьс арчилгааны бүтээгдэхүүн юм.
SKIN1004 | LAB IN NATURE | ШИНЭ ЦУВРАЛ
Where nature meets precision. | Байгалийн цэвэр орц найрлага болон лабораторийн шинжлэх ухаанч боловсруулалтын төгс хослол
LAB IN NATURE нь байгалийг гүн гүнзгий олон жил судалсны үр дүнд арьсны байгалийн өөрийн хүчийг сэргээх идэвхтэй орц найрлагуудыг бичил зүүн Сентелла азиатика тайвшруулах найрлагатай хослуулан гаргаж авсан эмчилгээний өндөр үр дүн бүхий цуврал юм.
LAB IN NATURE нь байгаль лабораторид ямар харагддаг тухай мэдэж авах бус арьс арчилгааны туйлын зорилгод бодитоор хүрэхэд байгаль үнэхээр юу болохыг таны арьсанд ойлгуулахаар зохион бүтээгдсэн.
_______________________________________________
☘️ ТАЙЛБАР:
LAB IN NATURE Ascorbic Acid 96% нь Витамин С-ийн өндөр агууламжтай нунтаг хэлбэрийн арьс арчилгааны бүтээгдэхүүн юм.
96% аскорбины хүчил агуулсан энэхүү бүтээгдэхүүн нь арьсны өнгийг сэргээж, өнгөө алдсан арьсыг илүү гэрэлтсэн, жигд болгоход тусална.
Ферулийн хүчил, карнозин, пантенол болон Мадагаскарын Сентелла азиатикагийн найрлагатай хосолсон тул арьсны өнгийг сэргээхийн зэрэгцээ арьсыг чийгшүүлж, тайвшруулахад тусална.
Нарийн ширхэгтэй нунтаг нь бусад арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй жигд холилдох зориулалттай бөгөөд хэрэглэхийн өмнө найруулж хэрэглэнэ. Нэг удаагийн тусдаа савлагаа нь бүтээгдэхүүнийг хэрэглэх бүрд шинээр бэлтгэх боломж олгоно.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд тохируулан хэрэглэх боломжтой. Гэхдээ Витамин С-ийн өндөр агууламжтай тул эмзэг, амархан цочирдог арьсанд болгоомжтой хэрэглэнэ.
────────────────────────
☘️ ҮЙЛЧИЛГЭЭ:
-Арьсны өнгийг сэргээж, илүү гэрэлтсэн харагдахад тусална.
-Арьсны өнгийг жигд харагдахад дэмжлэг үзүүлнэ.
-Антиоксидант үйлчилгээ үзүүлж, арьсыг исэлдэлтийн стрессээс хамгаалахад тусална.
-Пантенолын тусламжтайгаар арьсны чийгийг хадгалж, тайвшруулна.
-Нарийн ширхэгтэй нунтаг бүтэц нь арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй жигд холилдоно.
-Нэг удаагийн савлагаатай тул хэрэглэх бүрд шинээр найруулан хэрэглэх боломжтой.
────────────────────────
☘️ НАЙРЛАГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Ascorbic Acid 96% (Витамин С)
Витамин С-ийн цэвэршүүлсэн хэлбэр болох аскорбины хүчил нь антиоксидант үйлчилгээтэй идэвхтэй найрлага юм. Арьсны өнгийг сэргээж, арьсыг илүү гэрэлтсэн харагдахад тусална.
Ferulic Acid (Ферулийн хүчил)
Антиоксидант үйлчилгээтэй бөгөөд Витамин С-ийн үйлчилгээг дэмжиж, арьсыг гаднын орчны нөлөөллөөс хамгаалахад тусална.
Carnosine (Карнозин)
Антиоксидант шинж чанартай найрлага бөгөөд арьсыг гаднын нөлөөллөөс хамгаалахад дэмжлэг үзүүлнэ.
Panthenol (Пантенол)
Арьсны чийгийг хадгалах, хамгаалах давхаргын хэвийн үйл ажиллагааг дэмжихэд тусална. Мөн арьсыг тайвшруулж, хуурайшилт болон тавгүй мэдрэмжийг багасгахад дэмжлэг үзүүлнэ.
Madagascar Centella Asiatica (Мадагаскарын Центелла азиатика)
Арьсыг тайвшруулж, чийгшүүлэхэд тусалдаг ургамлын гаралтай найрлага. Арьсны хамгаалах давхаргыг дэмжихэд хэрэглэгддэг.
────────────────────────
☘️ ХЭРЭГЛЭХ ЗААВАР:
Анх удаа хэрэглэхэд: Арьсаа сайтар ажиглаж, цаашдын хэрэглээг тохируулаарай.
Анхаарах зүйлс:
-Витамин С-ийн өндөр агууламжтай тул эхлээд арьсны жижиг хэсэгт туршиж үзээрэй.
-Найрлагын нийцтэй байдлыг мэдэхгүй тохиолдолд хүчтэй хүчил, ретиноид зэрэг идэвхтэй найрлагатай бүтээгдэхүүнтэй нэг дор хольж хэрэглэхээс зайлсхийх
-Өдрийн арчилгаанд нарны хамгаалалтын тос заавал хэрэглэнэ.
-Бүтээгдэхүүнийг сэрүүн, хуурай газар, нарны шууд тусгалаас хол хадгална.
_______________________________________________
❗АНХААРУУЛГА❗
Хуурамч эсвэл албан ёсны эрхгүй газраас тээвэрлэлт хадгалалтын горим алдагдсан, гарал үүсэл нь тодорхойгүй оруулж ирсэн бараа авч хэрэглэсэн АРЬСНЫ АСУУДАЛТАЙ БОЛСОН хэрэглэгчийн гомдлыг манай байгууллага хариуцахгүй болно. Та бүхэн өөр дээрээ албан ёсны стикертэй, албан ёсны борлуулагчаас худалдан авалт хийнэ үү.








