Бүтээгдэхүүн
SKIN1004

CENTELLA TONING TONER

Хэмнэлт:0

-1
Хэмжээ:
Хүргэлттэй

Бүтээгдэхүүний тайлбар

ҮНДСЭН НАЙРЛАГА :

PHA (Глюконолактон), Центелла азиатика ургамлын ханд-84%, Гиалуроны хүчил, Ниацинамид


АРЬСНЫ ТӨРӨЛ:

Батгатай болон бүх арьсанд


ХЭРЭГЛЭХ ЗААВАР :

Цэвэрлэгээний шатанд хэрэглэж байгаа бол: Хөвөнд шингээн, дээш чиглэлийн дагуу арчиж хэрэглэнэ

Давхар цэвэрлэгээний араас хэрэглэж байгаа бол: Гарандаа авч, нүүрэндээ шууд товшиж шингээнэ.


БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ:

-Centella Asiatica хандыг шингээсэн энэхүү өдөр тутмын тайвшруулах тоник нь эмзэг арьсыг тайвшруулж, чийгшүүлэх үйлчилгээтэй.

-PHA нь үхэжсэн эд эсийг зөөлөн гуужуулахад тусалдаг бөгөөд эргэн төлжилтийг түргэсгэж арьсыг эрүүл толигор болгоно.

-Хосолсон үйлчилгээтэй орцуудыг агуулсан бөгөөд арьсны өнгийг сайжруулж, бат бэх, эрүүл арьсыг бий болгоход тусална.

-Бетаин ба гиалуроны хүчил нь арьсыг гүн чийгшүүлж, чийгийг хадгалж, хуурайшихаас сэргийлнэ.

-Цэвэрлэгээний дараах алхам болгон хэрэглэснээр арьсны балансыг тэнцвэржүүлж, чийгийг нөхөж, арьс арчилгааны үр нөлөөг нэмэгдүүлнэ.



_______________________________________________


☘️НАЙРЛАГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:


Центелла Азиатика ургамлын ханд нь коллагены нийлэгжилт, арьсны нөхөн төлжилт, шарх эдгээлтийг дэмждэг мадекасын хүчил (madecassic acid), азиатикосид (asiaticoside) зэрэг идэвхтэй орцыг агуулдаг.


Глюконолактон нь арьсыг үр дүнтэй гуужуулж, арьсны натурал гуужилтыг сайжруулж, арьсны бүтцийг жигд болгодог. Агаар дахь чийгийг арьсанд шингээж, чийг алдагдахаас сэргийлдэг.


Бетаин нь арьны чийгийн алдагдал, нэмэгдэлд дасан зохицоход тусалж, чийгийн тэнцвэрийг хадгалдаг.


Гиалуроны хүчил нь 5 давхаргатай бүтэцтэй тул арьсыг гүн чийгшүүлж, чийгийг удаан хугацаанд хадгалж, арьсыг уян хатан, чийглэг болгоно.


_______________________________________________


БУСАД НАЙРЛАГА:

Centella Asiatica Extract(84%), Water, Dipropylene Glycol, 1,2-Hexanediol, Niacinamide, Gluconolactone, Tromethamine, Carbomer, Sodium Citrate, Adenosine, Disodium EDTA, Dipotassium Glycyrrhizate, Betaine, Hyaluronic Acid, Ethylhexylglycerin

_______________________________________________


АНХААРУУЛГА

Хуурамч эсвэл албан ёсны эрхгүй газраас тээвэрлэлт хадгалалтын горим алдагдсан, гарал үүсэл нь тодорхойгүй оруулж ирсэн бараа авч хэрэглэсэн АРЬСНЫ АСУУДАЛТАЙ БОЛСОН хэрэглэгчийн гомдлыг манай байгууллага хариуцахгүй болно. Та бүхэн өөр дээрээ албан ёсны стикертэй, албан ёсны борлуулагчаас худалдан авалт хийнэ үү.

Төстэй бүтээгдэхүүн

Цааш үзэх