
💧 ТАЙЛБАР:
SKIN1004 Hyalu-Cica багц бүтээгдэхүүн нь Мадагаскарын Центелла Азиатика ханд болон 5 төрлийн Гиалуроны хүчлийг агуулсан бөгөөд арьсыг гүний давхаргаас чийгшүүлэх, цайруулах, хөгшрөлтийн эсрэг арьс чангалах үйлчилгээтэй. Арьсны гүний чийг алдагдсан, хуурай, чийгшил дутагдсан арьстай хүмүүст нэн тохиромжтой бүтээгдэхүүн юм.
💧 БАГЦАД БАГТСАН БҮТЭЭГДЭХҮҮН:
Бүтээгдэхүүний нэр дээр дараад дэлгэрэнгүй мэдээлэлийг харах боломжтой.
1.CENTELLA AMPOULE FOAM | SKIN1004 MONGOLIA
2.HYALU-CICA GENTLE CLEANSING MILK | SKIN1004 MONGOLIA
3.HYALU-CICA BRIGHTENING TONER | SKIN1004 MONGOLIA
4.HYALU-CICA JELLY-FIT AMPOULE PAD - 60EA
5.HYALU-CICA CLOUDY MIST - 120ml
6.HYULA-CICA HYDRATING MASK - 5
7.HYALU-CICA BLUE SERUM | SKIN1004 MONGOLIA
8.PDRN 1.5 CREAM | SKIN1004 MONGOLIA
10.HYALU-CICA MOISTURE CREAM - 75ml
11.HYALU-CICA WATER-FIT SUN SERUM - 100ml
12.HYALU-CICA SLEEPING PACK - 100ml
13.RETINOL 0.2 BOOSTING 500 SHOT AMPOULE | SKIN1004 MONGOLIA
_______________________________________________
💧ЗӨВЛӨМЖ:
Та өөрийн арьсны онцлогт тохирсон ганцаарчилсан зөвлөмж, бүтээгдэхүүний хослолыг мэргэжлийн арьс оношилгоо хийлгэснээр авах боломжтой. Та энд дарж АРЬС ОНОШИЛГООНЫ ЦАГ захиалан авна уу.
_______________________________________________
💧 ХЭРЭГЛЭХ ЗААВАР:
Madagascar Centella Ampoule Foam
Чийглэг гарандаа тохирох хэмжээгээр авч, устай холин сайтар хөөсрүүлсний дараа нүүрэндээ массажлан иллэг хийх байдлаар угаана.
30 cек-1 минут сайн массажилж угаасны дараа усаар угааж, нүүрээ алчуур, зохих салфетикаар зөөлөн товшиж хатаагаарай.
Hyalu-Cica Gentle Cleansing Milk
1. Хуурай гартаа тохирох хэмжээгээр авч, хуурай нүүрэн дээрээ зөөлөн массажлана. Ингэснээр будалт болон бохирдлыг уусгана.
2. Бүлээн усаар угаах эсвэл хөвөнгөөр арьсаа дээш чиглэлд арчих.
Hyalu-Cica Jelly-Fit Ampoule Pad
Арьсаа цэвэрлэсний дараа хацар, дух гэх мэт чийгшил хэрэгтэй, хуурайшилттай хэсэгт 3- минутын хугацаатай байлгаж, үлдэгдэл эссэнсийг зөөлөн товшиж шингээнэ.
Hyalu-Cica Cloudy Mist
Мистийг арьснаас 20-30 см зайнаас шүршиж, арьсандаа зөөлөн товшиж шингээнэ.
Hyalu-Cica Hydrating Mask
1. Арьс арчилгааны цэвэрлэгээний шатны араас хэрэглэнэ.
2. Арьсандаа 10-20 минут байлгана.
3. Маскыг авсны дараа үлдсэн эссенсийг зөөлөн товшиж шингээж өгнө.
4.Угаахгүйгээр шууд дараагийн арьс арчилгаагаа (тос, чийгшүүлэгч гэх мэт) үргэлжлүүлнэ.
Зөвлөмж: Хэрвээ таны арьс тостой, эсвэл шингээж дуусахгүй их хэмжээний эссенс үлдвэл цэвэрхэн хөвөнөөр, тонер ашиглан зөөлөн арчиж авч болно, гэхдээ угаах нь шаардлагагүй.
Hyalu-Cica Blue Serum
Нүүрэндээ тохирох хэмжээний дагуу арьсандаа шингээж хэрэглэнэ.
Hyalu-Cica Moisture Cream
Арьс арчилгааны сүүлийн шатанд арьсанд хэрэглэнэ.Тохиромжтой хэмжээгээр дусааж, арьсанд жигд түрхэнэ.
Hyalu-cica water-fit sun serum
Өглөөний арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд хэрэглэнэ.Тохиромжтой хэмжээгээр арьсанд жигд түрхэнэ.
Hyalu-Cica Sleeping Pack
Шөнийн арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд хэрэглэнэ.Нүүрэндээ тохирох хэмжээгээр түрхэнэ, угаах шаардлагагүй.
PDRN 1.5% Cream
Арьс арчилгааны сүүлийн алхамд тохирох хэмжээгээр авч нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ. Илүү хуурайшсан эсвэл нэмэлт арчилгаа шаардлагатай хэсэгт давхарлан хэрэглэж болно.
Retinol 0.2% Boosting 500 Shot Ampoule
Энэхүү бичил зүүн шот ампулын нэмэлт найрлага болох ретинал нь ретинолоос 11 дахин илүү хүчтэй үйлчилгээ үзүүлдэг тул 7 хоногт хамгийн ихдээ 3 удаа хэрэглэхийг зөвлөж байна.
Арьс дасахаас өмнөх үе шат:
-Давтамж: 7 хоногт 2-3 удаа
-Хэмжээ: 0,1мл
-Арьсны асуудалтай хэсэгт багахан хэмжээгээр түрхэж хэрэглэнэ.
Арьс дассаны дараах үе шат: Эрчимтэй үр дүн
-Давтамж: Өдөр бүр
-Хэмжээ: 0,5мл
-Арьсаа цэвэрлэсний дараа тонер эсвэл пад ашиглан арьсны бүтэц жигдрүүлнэ. Дараа нь бүтээгдэхүүнээс зохих хэмжээгээр авч, нүүрэндээ зөөлөн массажлана. Бүтээгдэхүүний араас нь чийгшүүлэх тос түрхээрэй.
_______________________________________________
❗АНХААРУУЛГА❗
Хуурамч эсвэл албан ёсны эрхгүй газраас тээвэрлэлт хадгалалтын горим алдагдсан, гарал үүсэл нь тодорхойгүй оруулж ирсэн бараа авч хэрэглэсэн АРЬСНЫ АСУУДАЛТАЙ БОЛСОН хэрэглэгчийн гомдлыг манай байгууллага хариуцахгүй болно. Та бүхэн өөр дээрээ албан ёсны стикертэй, албан ёсны борлуулагчаас худалдан авалт хийнэ үү.
