Бүтээгдэхүүн
-2%
SKIN1004

ГҮН ЧИЙГШҮҮЛЭХ ЦОГЦ БАГЦ

Хэмнэлт:19,500

780,500800,000
Хүргэлттэй

Бүтээгдэхүүний тайлбар

💧 ТАЙЛБАР:

SKIN1004 Hyalu-Cica багц бүтээгдэхүүн нь Мадагаскарын Центелла Азиатика ханд болон 5 төрлийн Гиалуроны хүчлийг агуулсан бөгөөд арьсыг гүний давхаргаас чийгшүүлэх, цайруулах, хөгшрөлтийн эсрэг арьс чангалах үйлчилгээтэй. Арьсны гүний чийг алдагдсан, хуурай, чийгшил дутагдсан арьстай хүмүүст нэн тохиромжтой бүтээгдэхүүн юм.

_______________________________________________


💧 БАГЦАД БАГТСАН БҮТЭЭГДЭХҮҮН:

Бүтээгдэхүүний нэр дээр дараад дэлгэрэнгүй мэдээлэлийг харах боломжтой.


1.CENTELLA LIGHT CLEANSING OIL - 200ml

2.CENTELLA AMPOULE FOAM - 125ml

3.HYALU-CICA FIRST AMPOULE - 100ml

4.HYALU-CICA BRIGHTENING TONER - 210ml

5.HYALU-CICA BLUE SERUM - 50ml

6.HYALU-CICA WATER-FIT SUN SERUM - 50ml

7,HYALU-CICA GENTLE CLEANSING MILK - 200ml

8.HYALU-CICA SLEEPING PACK - 100ml

9.HYALU-CICA CLOUDY MIST - 120ml

10.HYALU-CICA MOISTURE CREAM - 75ml

11.HYULA-CICA HYDRATING MASK - 5

12.HYALU-CICA JELLY-FIT AMPOULE PAD - 60EA

13. TEA-TRICA MILD PEELING GEL - 125ml



_______________________________________________


💧ЗӨВЛӨМЖ:

Та өөрийн арьсны онцлогт тохирсон ганцаарчилсан зөвлөмж, бүтээгдэхүүний хослолыг мэргэжлийн арьс оношилгоо хийлгэснээр авах боломжтой. Та энд дарж АРЬС ОНОШИЛГООНЫ ЦАГ захиалан авна уу.


_______________________________________________



💧 ХЭРЭГЛЭХ ЗААВАР:


Madagascar Centella Light Cleansing Oil

Хуурай арьсандаа өөрт тохиромжтой хэмжээгээр авч, 20-30 сек массажлан нүүрний бүх бохирдол, будгийг сайтар задалсны дараа бага зэргийн ус гарандаа авч сүүн шингэн болтол нь дахин чийгтэй гараар массажлана. Үүний дараа бүлээн усаар угаана.


Madagascar Centella Ampoule Foam

Чийглэг гарандаа тохирох хэмжээгээр авч, устай холин сайтар хөөсрүүлсний дараа нүүрэндээ массажлан иллэг хийх байдлаар угаана.

30 cек-1 минут сайн массажилж угаасны дараа усаар угааж, нүүрээ алчуур, зохих салфетикаар зөөлөн товшиж хатаагаарай.


Hyalu-Cica Jelly-Fit Ampoule Pad

Арьсаа цэвэрлэсний дараа хацар, дух гэх мэт чийгшил хэрэгтэй, хуурайшилттай хэсэгт 3-5 минутын хугацаатай байлгаж, үлдэгдэл эссэнсийг зөөлөн товшиж шингээнэ.


Hyalu-Cica First Ampoule

Цэвэрлэгээний дараа шууд арьс арчилгааны хамгийн түрүүнд хэрэглэнэ. Тохиромжтой хэмжээгээр дусааж, арьсанд жигд түрхэнэ. Хуурай арьсанд шууд түрхэхгүй цэвэрлэгээ дөнгөж дууссан чийгтэй арьсанд эсвэл мист цацаж бэлдсэн байвал зохимжтой.


Hyalu-Cica Brightening Toner

Цэвэрлэгээний шатанд хэрэглэж байгаа бол: Хөвөнд шингээн, дээш чиглэлийн дагуу арчиж хэрэглэнэ 

Давхар цэвэрлэгээний араас хэрэглэж байгаа бол: Hyalu-cica First Ampoule-н дараа хэрэглэнэ. Тохирох хэмжээгээр чийгтэй нүүрэндээ товшиж арьсандаа зөөлөн товшиж шингээнэ.


Hyalu-Cica Blue Serum

Нүүрэндээ тохирох хэмжээгээр авч арьсны шугамын дагуу арьсандаа шингээж хэрэглэнэ.


Madagascar Centella Retinol 0.2 Boosting Shot Ampoule


Арьс дасахаас өмнөх үе шат:

-Давтамж: 7 хоногт 2-3 удаа

-Хэмжээ: 0,1мл

-Арьсны асуудалтай хэсэгт багахан хэмжээгээр түрхэж хэрэглэнэ.


Арьс дассаны дараах үе шат: Эрчимтэй үр дүн

-Давтамж: Өдөр бүр

-Хэмжээ: 0,5мл

-Арьсаа цэвэрлэсний дараа тонер эсвэл пад ашиглан арьсны бүтэц жигдрүүлнэ. Дараа нь бүтээгдэхүүнээс зохих хэмжээгээр авч, нүүрэндээ зөөлөн массажлана. Бүтээгдэхүүний араас нь чийгшүүлэх тос түрхээрэй.


Hyalu-Cica Sleeping Pack

Шөнийн арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд хэрэглэнэ.Нүүрэндээ тохирох хэмжээгээр
түрхэнэ, угаах шаардлагагүй.


Hyalu-Cica Cloudy Mist

Мистийг арьснаас 20-30 см зайнаас шүршиж, арьсандаа зөөлөн товшиж шингээнэ.


Hyalu-Cica Moisture Cream

Арьс арчилгааны сүүлийн шатанд арьсанд хэрэглэнэ.Тохиромжтой хэмжээгээр дусааж, арьсанд жигд түрхэнэ.


Hyalu-Cica Hydrating Mask

1. Арьс арчилгааны цэвэрлэгээний шатны араас хэрэглэнэ.

2. Арьсандаа 10-20 минут байлгана.

3. Маскыг авсны дараа үлдсэн эссенсийг зөөлөн товшиж шингээж өгнө.

4.Угаахгүйгээр шууд дараагийн арьс арчилгаагаа (тос, чийгшүүлэгч гэх мэт) үргэлжлүүлнэ.

Зөвлөмж: Хэрвээ таны арьс тостой, эсвэл шингээж дуусахгүй их хэмжээний эссенс үлдвэл цэвэрхэн хөвөнөөр, тонер ашиглан зөөлөн арчиж авч болно, гэхдээ угаах нь шаардлагагүй.


Hyalu-Cica Gentle Cleansing Milk

1. Хуурай гартаа тохирох хэмжээгээр авч, хуурай нүүрэн дээрээ зөөлөн массажлана. Ингэснээр будалт болон бохирдлыг уусгана.

2. Бүлээн усаар сайтар зайлж угаана.


Tea-Trica Mild Peeling Gel

1. Хуурай гар болон хуурай нүүрэн дээрээ гелэн гуужуулагчаас тохирох хэмжээгээр аваарай.

2.Нүдний эргэн тойронд түрхэхээс зайлсхийж, нүүрэндээ жигд түрхээрэй.

3.  Арьсаа зөөлөн массажлан, дараа нь бүлээн усаар сайтар зайлж угаана.

  

_______________________________________________


❗АНХААРУУЛГА❗

Хуурамч эсвэл албан ёсны эрхгүй газраас тээвэрлэлт хадгалалтын горим алдагдсан, гарал үүсэл нь тодорхойгүй оруулж ирсэн бараа авч хэрэглэсэн АРЬСНЫ АСУУДАЛТАЙ БОЛСОН хэрэглэгчийн гомдлыг манай байгууллага хариуцахгүй болно. Та бүхэн өөр дээрээ албан ёсны стикертэй, албан ёсны борлуулагчаас худалдан авалт хийнэ үү.