Хуурай арьстай хүмүүсийн хувьд хүйтэн, өвлийн улиралд арьсаа чийгшилтэй байлгах нь ихээхэн ажиллагаа шаарддаг билээ. Дулааны улиралд танд тохирдог арьс арчилгаа тань хүйтэн салхитай, хүйтний улиралд ч бас тохирох нь юу л бол! Гэхдээ санаа зовох зүйл үгүй ээ. SKIN1004 брендээс өвлийн улиралд таны арьсанд тохирох чийгшүүлэх 6 шилдэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
SKIN1004 брендийн үндсэн центелла азиатика хандыг гурван төрлийн чийгшүүлэгч гиалуроны хүчилтэй хольж гаргасан HYALU-CICA коллекцыг хамгийн эхэнд санал болгож байна. . Өвөрмөц хослол нь мэдрэмтгий арьсыг тайвшруулж, арьсны саадыг бэхжүүлж, хуурай арьсыг чийгшүүлж, ус-тослогийн тэнцвэртэй харьцааг бүрдүүлэхэд тусалдаг.

Угаах шаардлагагүй шөнийн маск
- Гелэн бүтэц нь арьсанд хурдан шингэдэг, супер хөнгөн мэдрэмж төрүүлэн чийгшүүлнэ.
- Hyalu-Cica найрлага нь чийгийг шөнийн дотор ууршуулахаас сэргийлж арьсыг тайвшруулна.
- Мелатонин нь хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэхийн зэрэгцээ арьсны өнгийг сэргээж, сайжруулахад тусладаг антиоксидант түвшинг нэмэгдүүлдэг.
- Цайруулж, хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй үйлчилгээтэй нь батлагдсан.

Зөөлөн гуужуулагчтай чийгшүүлэгч тоник:
- Hyalu-Cica найрлага нь хуурай, эмзэг арьсыг тайвшруулж, чийгшүүлнэ.
- AHA+LHA-ийн бүрэлдэхүүн хэсгүүд нь бөглөрсөн нүхийг гуужуулж, арьсны гадаргуугийн үхэжсэн эсүүдийг арилгана.
- Улайлт, цочролыг хурдан арилгадаг 74% Мадагаскарын Centella Asiatica навчны ус агуулсан.
- Арьсны уяан хатан байдлыг дэмжиж, арьсыг гэрэлтүүлж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.

Хөнгөн, хамгийн хурдан арьс гүн чийгшүүлэгч серум:
- Наалдамхай бус найрлагатай цайвар гелэн бүтэцтэй арьсыг гэрэлтсэн болгож чийгшүүлнэ.
- Гиалуроны хүчил нь арьсны 5 давхарганд гүн шингэж удаан хугацаанд чийгшүүлнэ.
- Ниацинамид, аденозин нь арьсыг цайруулж, үрчлээг арилгана.
- Hedera Helix (Ivy) навчны ханд нь ядарсан арьсыг тайвшруулж, чийгшүүлж, тэжээл өгнө.

Өдрийн турш чийгшүүлэх мист:
- Гиалуроны хүчил, Центелла азиатика ургамлын ханд агуулсан.
- Hyalu-Cica найрлага нь хуурай, эмзэг арьсыг тайвшруулж, чийгшүүлнэ.
- 40%-ийн өтгөрүүлсэн Camellia Sinensis (Ногоон цай) навчны ус агуулсан.
- Үрчлээг арилгах, хөгшрөлтийн эсрэг урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.
- Маш нарийн ширхэгтэй учир нэг цацалтаар нь өргөн хүрээг хамарна.
HYALU-CICA коллекцоос гадна өвлийн улиралд тохиромжтой чийгшүүлэх хоёр бүтээгдэхүүн 😊

Өглөө болон оройн арьс арчилгаанд хэрэглэх арьсыг тэжээлээр хангах тос:
- Өнгөө алдсан, тэжээлгүй болсон арьсыг хурдан сэргээж, тэжээлээр хангана.
- Арьсыг гүн чийгшүүлэх, уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
- Хөнгөн бүтэцтэй тул өглөө, оройд тогтмол хэрэглэж, үр дүнг хурдан мэдрэх боломжтой.
- Ниацинамид агуулсан тул арьсыг цайруулах, арьсны өнгийг жигд, илүү гэрэлтсэн болоход туслана.

Ядарч, хэт хуурайшсан арьсыг сэргээх шавран маск:
- 61%-ийн хулууны хандаар баяжуулсан тул арьсны өнгийг сэргээж, гүн чийгшүүлнэ.
- Улайлтыг багасгаж, үрэвслийн эсрэг болон үрчлээний эсрэг үйлчилгээ давхар үзүүлнэ.
- Керамидын найрлага нь арьсны хамгаалалтын бүрхүүлийг сайжруулна.
- Антиоксидантаар баялаг найрлагатай тул батга эмчлэх, сорви бүдгэрүүлэх зэрэг олон давуу талтай.
Өвлийн улирлын хуурай арьсандаа баяртай гэж хэлцгээе😉