

Хэрэглэхэд тохиромжтой: Хуурай, эмзэг арьсанд, хүнд нүүр будалт хийхэд хэрэглэвэл зохимжтой.
Хэрэглэхэд тохиромжгүй: Тослог, батгашилтай, нүхжилттэй арьсанд хэрэглэвэл зохимжгүй.
Хэрхэн хэрэглэх вэ: Тохиромжтой хэмжээгээр тосон цэвэрлэгчээ нүүрэндээ түрхэнэ. Бүтэн түрхсэний дараагаар хуурай гараар нүүрэндээ зөөлөн иллэг хийх маягаар цэвэрлэнэ. Бүлээн усаар нүүрээ зайлах хэрэгтэй ба зөөлөн алчуураар нүүрээ арчаарай.
CENTELLA LIGHT CLEANSING OIL нь будаг арилгагч хэрэглэхгүй байсан ч маш задалж цэвэрлэдэг. Харшилж, эмзэгшүүлэхгүй, нүдний будгийг арилгахад ч нүд хорсгож харшлахгүй. Төрөлхийн тослог арьсанд түрхэх нь богино хугацаандаа үр дүнтэй санагдах ч урт хугацаандаа арьсанд муугаар нөлөөлж батга ихсэх шалтгаан болдог.

Хэрэглэхэд тохиромжтой: Тослог, батгашилтай, нүхжилттэй арьсанд хэрэглэвэл зохимжтой.
Хэрэглэхэд тохиромжгүй: Хуурай, эмзэг арьсанд хэрэглэвэл зохимжгүй.
Хэрхэн хэрэглэх вэ: Тохиромжтой хэмжээгээр хөөсөн цэвэрлэгчээ нойтон гаран дээр тавин хөөсөртөл нь үрнэ. Хөөсөрсний дараа нүүрэндээ зөөлөн иллэг хийх маягаар угааж цэвэрлэнэ. Бүлээн усаар нүүрээ зайлах хэрэгтэй ба зөөлөн алчуураар нүүрээ арчаарай.Хөөсөн цэвэрлэгч нь нүх сүвийг гүн ухаж цэвэрлэн өдрийн турш хуримтлагдсан бохирдлыг арилгана. Энэхүү цэвэрлэгч нь нүүрний илүүдэл тосыг амархан угааж арилгадаг тул тослог арьсанд илүү үр дүнтэй байдаг.
CENTELLA AMPOULE FOAM нь арьсыг тайвшруулах 30% центелла ампулаас бүрддэг тул арьсны рН балансыг тэнцвэржүүлж, арьсны нүх, сүвэнд гүн нэвтэрч цэвэрлэнэ.
Тэгвэл холимог арьстай хүмүүс яах вэ гэж үү? Мэдээж танд зориулсан цэвэрлэгээний зөвлөмж байгаа шүү. Холимог арьстай хүмүүс маань тосон болон хөөсөн цэвэрлэгчийн хослолыг ашиглах боломжтой.

Хэрэглэхэд тохиромжтой: Тослог, холимог арьсанд хэрэглэвэл зохимжтой.
Хэрэглэхэд тохиромжгүй: Хэт хуурай, хэт эмзэг арьсанд хэрэглэвэл зохимжгүй.
Хэрхэн хэрэглэх вэ: Арьс арчилгааны хамгийн эхний алхам болох тосон цэвэрлэгчээр эхэлж хуурай арьсанд иллэг хийж бүлээн усаар зайлна. Угаасны дараагаар арьсаа чийгтэй хэвээр нь хөөсөн цэвэрлэгчээр иллэг хийж бүлээн усаар зайлж, угаана.
Тосон болон Хөөсөн цэвэрлэгчийн хослол нь нүүрний будгийг арилгаж, арьсны нүх сүвийг гүн цэвэрлэнэ.