
Арьсны ханан бүрхүүл (skin barrier) гэж юу вэ?

Арьсны ханан бүрхүүл гэдэг нь арьсны гаднах өнгөн хэсэг юм. Өөрөөр хэлбэл эвэрлэг давхаргын гаднах давхарга гэсэн үг. Эвэрлэгийн давхарга нь арьсны эсүүд, липидүүд, амин ба өөхний хүчил зэрэг байгалийн чийгшүүлэгч хүчин зүйлээс бүрддэг. Хүний арьсны гол үүргүүдийн нэг бол хамгаалалт бөгөөд арьсны ханан бүрхүүл нь үүнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрүүл арьсны ханан бүрхүүл нь нарны туяа, харшил үүсгэгч нян бактери, тоос шороо, бохирдол зэрэг хүрээлэн буй орчны сөрөг хүчин зүйлсээс хамгаалж, арьсны чийгийг хадгалах, зохицуулахад тусалдаг юм. Хэрэв таны арьсны ханан бүрхүүл гэмтсэн бол ямарч сайн чанартай бүтээгдэхүүнийг хүлээн авах чадваргүй болсон байдаг болохоор эсрэгээр бүр эмзэгшүүлж, хорсох, улайх, халаан оргих шинж тэмдэг илэрдэг.
Арьсны ханан бүрхүүл гэмтсэн үед нарны хэт ягаан туяа, харшил үүсгэгч нян бактери, тоос шороо, бохирдол арьсанд амархан нэвтэрч чаддаг бөгөөд ингэснээр арьс гадны цочроогчдод илүү өртөмтгий болдог байна. Мөн арьсны ханан бүрхүүл гэмтсэнээр арьс ус, шим тэжээлийн алдагдалд орж чийгийн тэнцвэрээ алддаг. Арьсны баланс алдагдахад арьс уян хатан чанараа алдаж, жигд бус харагдаж, өнгөө алдан, таталдах таагүй мэдрэмж төрөхөөс гадна хуурайшилт, улайлт үүсэж, толбо гарч болзошгүй байдаг. Энэ нь хичнээн их чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээд ч таны арьс хуурайшсан мэдрэмж байсаар байх болно гэсэн үг юм.
Арьсны ханан бүрхүүл гэмтэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг ба заримаас нь дурдъя. Үүнд:
• Нарны хэт ягаан туяа
• Бохирдол
• Тоос, тоос шороо, тоосонцор ба бусад
• Генетик
• Стресс, ядаргаа
• Арьсны мөчлөгийн өөрчлөлт (skin cyclical changes)
• Цаг агаарын нөхцөл байдал
• Улирал солигдох
• Агааржуулагч
• Давслаг ус ба хлор
• Ойр орчмын агаарын хэм эсвэл чийгшил өөрчлөгдөх
• Сахлаа хусах, илүүдэл үсээ авах
• Үр дүнгүй цэвэрлэгээ, хэт их цэвэрлэх, үрж угаах
• Арьсыг хэт их гуужуулах
• Нүүрний будгаа цэвэрлэхгүй унтах
• Арьсны төрөлдөө тохиромжгүй, хортой найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх
• Арьс арчилгааны хэт их бүтээгдэхүүн хэрэглэх эсвэл нэг нэгэндээ харш орц найрлагатай бүтээгдэхүүнийг нэг дор хэрэглэх
• Арьс арчилгааны эмчилгээ хийлгэх
Арьсны эрүүл ханан бүрхүүл нь арьсны чийгийг алдагдуулалгүй, арьсыг гадны элдэв цочроогчоос хамгаалдаг юм. Өдөр тутам чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэн арьсны доторх чийгийн түвшинг тэнцвэртэй байлгах нь хөгшрөлтийг удаашруулж, арьсны асуудлуудаас урьдчилан сэргийлдэг байх нь. Арьсны ханан бүрхүүл эрүүл, уян хатан байвал арьс толигор, чийглэг, гэрэлтсэн, залуу харагдана.
Ямарч бүтээгдэхүүн хэрэглэсэн арьс цочрох, хуурайших, улайх, хорсох, таталдах нь арьсны ханан бүрхүүл гэмтэлтэй байгааг илтгэдэг аж (Шинж тэмдгүүд нь арьсны төрлөөс хамааран харилцан адилгүй байж болно). Гэмтсэн тослог арьс нь илүү их тос ялгаруулдаг бол гэмтсэн хуурай арьс нь хэт хуурайшин барзайх, халуу оргиж, хорсдог байна.
Арьсны ханан бүрхүүлээ хамгаалахын тулд керамид болон центелла найрлагатй бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгож байна. Бидний арьсан дор 7 тэрбум гаруй бичил биет, бактер амьдарч байдгийг та мэдэх үү? Эдгээр бичил биетүүд хэвийн, тэнцвэрт байдалд байвал арьсны элдэв өвчлөл, асуудал үүсдэггүй арьсны ханын давхарга гэмтдэггүй болохыг эрдэмтэд тогтоожээ. Арьсанд хэдий чинээ олон төрлийн бактери оршино, төдий чинээ арьс илүү эрүүл, чийглэг, эмзэгшилгүй SKIN BARRIER сайн байдаг байна.

Монголын өвөл агаарын чийгшил дунджаар 20–30% орчим байдаг. Энэ нь Сөүл, Токио зэрэг хотуудаас хоёр дахин хуурай гэсэн үг.Харьцуулахад:🌆 Сөүл: дунджаар 45–55%🌇 Токио: дунджаар 50–60%🏔️ Улаанбаатар: 20–30%Хүний арьс 40–60% харьцангуй чийгтэй орчинд хэвийн ажиллагаатай байдаг бол 20%-ийн нөхцөлд арьсны гадаргуугийн чийг алдалт (Transepidermal Water Loss) 2–3 дахин нэмэгддэг гэж дерматологийн судалгаанд дурддаг.Энэ үед арьсны хамгийн гаднах давхарга суларч, арьсны гадаргуугийн чийгээ алдаж, улайж, таталдах нь арьсны ханан бүрхүүл гэмтэж буй дохио болдог.🌬Өвлийн арьс арчилгааны гол түлхүүр бол:💧 ЧийгшилАрьсыг зөв чийгшүүлэх нь зүгээр нэг “тос түрхэх” биш, харин арьсны чийг хадгалах чадамжийг сэргээх үйл явц юм.Гиалуроны хүчил, глицерин, центелла зэрэг найрлага нь арьсны гүнд чийг татаж, хадгалах үүрэгтэй. Сонирхолтой факт дурдахад 1 молекул гиалуроны хүчил өөрийн жингээс 1000 дахин их ус татах чадвартай.Танд санал болгох: → SKIN1004 Hyalu-Cica Milk Cleanser → SKIN1004 Hyalu-Cica Sleeping Pack → SKIN1004 Hyalu-Cica Sun Serum 🧴 ХамгаалалтХүйтэн салхи, температурын өөрчлөлт нь арьсны дархлааны систем гэгддэг ханан бүрхүүлийг гэмтээдэг.Иймд probiotic, ceramide, fatty acid, centella агуулсан бүтээгдэхүүнээр арьс арчилгаагаа баяжуулах хэрэгтэй.Танд санал болгох: → SKIN1004 Probio-Cica Essence Toner → SKIN1004 Probio-Cica Intensive Amoule → SKIN1004 Centella Ampoule🌸 Нэмэлт арчилгааХүйтрэхээр бид хувцсаа давхарлан өмсдөгийн адилаар арьс арчилгаандаа бас нэмэлт зүйлсийг оруулах хэрэгтэй. Арьс хуурайшиж, үхэжсэн эс хуримтлагдвал чийгшүүлэгч бүрэн нэвтэрч чаддаггүй тул арьсыг эмзэгшүүлэхгүй зөөлөн гуужуулагчийг 7 хоногт 1–2 удаа хэрэглэснээр арьсны нөхөн төлжилт идэвхэждэг. Мөн салфеткан маск (Sheet mask) нь арьсанд чийгийг богино хугацаанд өгдөг түргэн тусламж юм.Танд санал болгох: → SKIN1004 Tea-Trica Peeling Gel → SKIN1004 Tone-Brightening Ampoule Pad → SKIN1004 Centella Sheet Mask Full Set

Эрхэм хэрэглэгч та,SKIN1004 брэндийн бүтээгдэхүүн Монгол Улсад албан ёсны, онцгой эрхтэй борлуулагч “ДЕЛЮКС ПОЙНТ” ХХК-аар дамжин хэрэглэгчдэд хүрч байгааг та бүхэнд албан ёсоор мэдээлж байна. Манай албан ёсны дистрибьютерээр борлуулагдаж буй бүх бүтээгдэхүүн нь оригинал, чанарын баталгаатай, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн гэдгийг онцлон тэмдэглэж байна.Сүүлийн үед зарим хэрэглэгчдийн дунд оригинал эсэхтэй холбоотой асуулт, эргэлзээ гарч байгаатай холбогдуулан БНСУ-ын Craver Corporation-оос гаргасан албан тайлбарыг монгол хэлнээ хөрвүүлэн хүргэж байна.🕒 1. Бүтээгдэхүүний хадгалах хугацааSKIN1004 оригинал бүтээгдэхүүний хадгалах хугацаа нь бүтээгдэхүүний төрөл, үйлдвэрлэлийн үе шат болон түгээлтийн хуваариас шалтгаалан 2-3 жилийн хадгалах хугацаатай байх бөгөөд аль аль нь оригинал бүтээгдэхүүн болно.📦 2. Сав баглаа боодлын ялгаа2025 оны 4-р сараас эхлэн БНСУ-ын Гоо сайхны тухай хуулийн өөрчлөлтийн дагуу зарим бүтээгдэхүүн дээрх шошго болон тэмдэглэгээнд өөрчлөлт орсон болно. Энэ нь хууль эрх зүйн шаардлагаас үүдэлтэй өөрчлөлт бөгөөд хуурамч бүтээгдэхүүн гэсэн үг биш юм.🧴 3. Сав, шахуургын шинэчлэлЗарим бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилгоор сав баглаа боодол болон шахуургад шинэчлэл хийсэн. Үүний улмаас багц бүрийн гадаад төрх бага зэрэг өөр харагдаж болох бөгөөд хуурамч бүтээгдэхүүн гэсэн үг биш юм.🇲🇳 4. Монгол дахь албан ёсны түгээлтМонгол Улсад SKIN1004 брэндийн бүтээгдэхүүнийг түгээх онцгой эрхийг Deluxe Point LLC компанид олгосон бөгөөд энэхүү эрх 2027 оны 3-р сарын 1-ний өдөр хүртэл хүчинтэй.📌 Албан ёсны борлуулалтын сувгууд:Монгол дахь албан ёсны борлуулагч: Онлайн: SKIN1004.mnСалбар дэлгүүрүүд:· БЗД, Encanto Mall, 1-р давхар· ХУД, Little Venice Shopping Mall, G6· K-Glow, Улсын Их Дэлгүүр, 1-р давхар Хэрэглэгч та SKIN1004 бүтээгдэхүүнээ зөвхөн эдгээр албан ёсны борлуулагчаас авахыг зөвлөж байна.Албан бичгийн эх хувийг доор хавсаргав. Хүндэтгэсэн,Craver Corporation Co., Ltd.Делюкс Пойнт ХХК

Гуаша гэж юу вэ?Гуаша нь ГУА буюу дарах, хусах, Ша буюу толбо, өвчин, бохирдол гэсэн утгатай Хятад үг бөгөөд Хятадын уламжлалт анагаах ухааны нэгэн хэсэг болсон эмчилгээний арга юм.Гуашаны материал хэр чухал байдаг вэ?Судасны судлын цэгээр дамжуулан эмчлэхэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг материалыг сонгон авч хэрэглэх нь үр дүнтэйг судалгаагаар тогтоосон байдаг. Тэр дундаа чулуу нь энерги ихтэй бөгөөд хүний биед хэрэгтэй кальци, кали, магни, төмөр, цайраас тогтсон байдаг. Ийм учраас хаш чулуу нь хүний биед цус төлжүүлэх, судасны бөглөрлийг арилгах, цусан дахь өөх тос, сахрын хэмжээг бууруулах нөлөөтэй. Хаш чулуун Гуашаг ашигласнаар ямар ач холбогдолтой вэ? Цусны эргэлтийг сайжруулна - Хаш гуашаг ашиглан арьсан дээр иллэг хийх үед цусны эргэлт сайжирч, арьсны эсүүд илүү их тэжээл, хүчилтөрөгч авдаг. Энэ нь арьсыг гэрэлтсэн, эрүүл харагдуулахад тусалдаг.Нүүрний хаван бууруулна - Гуашаг зөв техникээр хэрэглэснээр нүүр болон хүзүүний хаванг багасгаж, урт хугацаандаа тогтмол хэрэглэснээр нүүрний хэлбэрийг илүү нарийхан, шөвгөр төрхтэй харагдахад тусалдаг.Арьсны уян хатан чанарыг дэмжинэ - Хаш гуаша нь коллаген ялгаруулалтыг идэвхжүүлж, арьсыг чангаруулж хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг багасгахад үр дүнтэй.Булчин суллаж, тайвшруулна - Арьсан доорх булчинг тайвшруулж, стресс тайлахад тустай. Тэр дундаа хүзүү, мөрний булчин чангаралтыг багасгана.Энергийн тэнцвэрийг сайжруулна - Байгалийн нэг хэсэг болсон хаш чулуу нь Хятадын уламжлалт анагаах ухаанд биеийн энергийн тэнцвэрийг сэргээхэд тусалдаг гэж үздэг. Гуаша иллэгийг хэрхэн хийх вэ?Гуаша иллэгийг хүзүүний хэсгээс эрүү, хацар, дух гэсэн доороос дээшээ, дотроос гадагш чиглэсэн байдлаар зөөлөн даралттайгаар хийнэ. Иллэг хийсний дараа арьс бага зэрэг улайх ба энэ нь цусны эргэлт сайжран, коллагены нийлэгжилт ихсэж буйтай холбоотой юм.Гуаша иллэг хийхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:1.Гуаша иллэг хийх арга, техникийг мэргэжилтний заавраар зориулалтын тос, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн ашиглах нь чухал. SKIN1004 бүх бүтээгдэхүүн нүх сүв бөглөхгүй хөнгөн бүтэцтэй тул гуашатай маш сайн зохицдог.2.Нүд орчмын арьс нимгэн, эмзэг байдаг учир энэ хэсэгт илүү зөөлөн байдлаар иллэг хийгээрэй.3.Гуашаны хавтгай хэсгийг нүд болон хацрын хэсэгтээ байрлуулан хаван буулгах, тайвшруулах зорилгоор хэрэглэнэ.4.Доороос дээш, дотроос гадагшаа чиглэлтэйгээр зөөлөн иллэг хийнэ.5.Хүн болгоны арьсны бүтцэд тохируулан иллэг хийх хугацаа, арга нь харилцан адилгүй байдаг. Анхлан хэрэглэгчдэд долоо хоногт 2-3 удаа хэрэглэхийг зөвлөдөг.6.Иллэг хийсний дараа өдөр тутмын арьс арчилгааг хийнэ.Дээрх нийтлэлийг мэргэжлийн гуашагийн ахлах зэрэгтэй багш С.Дөлгөөний ярилцлагыг эх сурвалж болгон бэлтгэв.Гуаша массаж хийх зааврыг доорх холбоос дээр дарж үзнэ үү.https://www.youtube.com/watch?v=6aw-fJF59Q4Дан хаш гуаша худалдан авах : Бүтээгдэхүүн цэснээс бусад гэсэн ангилалыг сонгоно уу
✨ Албан ёсны эрхтэй бүтээгдэхүүний баталгааМанай бүх бүтээгдэхүүн албан ёсны эрхийн стикерээр баталгаажсан байдаг.Энэ нь зөвхөн оригналь гэдгийг батлаад зогсохгүй, чанарын өндөр стандартын дагуу хадгалалт, тээвэрлэлтийг хангаж хэрэглэгчид хүрч байгааг илэрхийлдэг.⸻❌ Албан ёсны эрхгүй бүтээгдэхүүний эрсдэл• Өвөл каргогоор ирэхдээ хөлдөж гэссэн, эсвэл зуны улиралд хэт халуунд удаан хадгалагдсан үед арьсанд хэрэгтэй чухал найрлагууд ууршиж, үр дүнгүй болдог.• Гарал үүслийн гэрчилгээ, гаалийн хяналтгүй орж ирдэг тул чанар, хадгалалт, тээвэрлэлтийн баталгаагүй.⸻✅ Манай бүтээгдэхүүний чанарын баталгаа1. Тээврийн хэрэгслийн сонголт• Хөргүүртэй чингэлэг, хөргүүртэй ачааны машин• Агаарын тээвэрт тусгай дулаалгатай сав баглаа2. Ачааг зөв савлах• Дулаан тусгаарлагчтай хайрцаг, термобокс, мөсний блок/гель ашиглах• Сав баглаа нь агаарыг эргэлдүүлэх боломжтой байх3. Температур хяналт• Data logger буюу температур бичигч төхөөрөмж• GPS болон real-time monitoring4. Ачаа буулгах/ачаалах үеийн горим• Урьдчилан тохирох температурт хүргэсэн хөргүүртэй тээврийн хэрэгсэл ашиглах• Ачих, буулгах процессыг богино хугацаанд хийх5. Баримт бичиг ба стандарт• HACCP, GDP (эмийн бүтээгдэхүүнд), ISO 22000 стандарт мөрдөх• Гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай баталгаажуулалт хийх6. Монгол дахь зориулалтын агуулах• Манай бүтээгдэхүүнүүд Монголын цорын ганц зориулалтын гоо сайхны стандартын агуулах болох PickPack агуулахад хадгалагддаг.• PickPack хүргэлтийн системээр дамжуулан гадны бүх эрсдлээс хамгаалж, баталгаатайгаар үйлдврээс таны гарт хүрэх бүх дамжлага бүрт стандартыг баримтлан 100% чанартайгаар таны гарт хүрдэг.

