Нийтлэлүүд

Хаш гуаша ба түүний ашиг тус

Админ2025 оны 01 сарын 10

Гуаша гэж юу вэ?

Гуаша нь ГУА буюу дарах, хусах, Ша буюу толбо, өвчин, бохирдол гэсэн утгатай Хятад үг бөгөөд Хятадын уламжлалт анагаах ухааны нэгэн хэсэг болсон эмчилгээний арга юм.

Гуашаны материал хэр чухал байдаг вэ?

Судасны судлын цэгээр дамжуулан эмчлэхэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг материалыг сонгон авч хэрэглэх нь үр дүнтэйг судалгаагаар тогтоосон байдаг. Тэр дундаа чулуу нь энерги ихтэй бөгөөд хүний биед хэрэгтэй кальци, кали, магни, төмөр, цайраас тогтсон байдаг. Ийм учраас хаш чулуу нь хүний биед цус төлжүүлэх, судасны бөглөрлийг арилгах, цусан дахь өөх тос, сахрын хэмжээг бууруулах нөлөөтэй. 

Хаш чулуун Гуашаг ашигласнаар ямар ач холбогдолтой вэ? 

  • Цусны эргэлтийг сайжруулна

Хаш гуашаг ашиглан арьсан дээр иллэг хийх үед цусны эргэлт сайжирч, арьсны эсүүд илүү их тэжээл, хүчилтөрөгч авдаг. Энэ нь арьсыг гэрэлтсэн, эрүүл харагдуулахад тусалдаг.

  • Нүүрний хаван бууруулна

Гуашаг зөв техникээр хэрэглэснээр нүүр болон хүзүүний хаванг багасгаж, урт хугацаандаа тогтмол хэрэглэснээр нүүрний хэлбэрийг илүү нарийхан, шөвгөр төрхтэй харагдахад тусалдаг.

  • Арьсны уян хатан чанарыг дэмжинэ

Хаш гуаша нь коллаген ялгаруулалтыг идэвхжүүлж, арьсыг чангаруулж хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг багасгахад үр дүнтэй.

  • Булчин суллаж, тайвшруулна

Арьсан доорх булчинг тайвшруулж, стресс тайлахад тустай. Тэр дундаа хүзүү, мөрний булчин чангаралтыг багасгана.

  • Энергийн тэнцвэрийг сайжруулна

Байгалийн нэг хэсэг болсон хаш чулуу нь Хятадын уламжлалт анагаах ухаанд биеийн энергийн тэнцвэрийг сэргээхэд тусалдаг гэж үздэг. 

Гуаша иллэгийг хэрхэн хийх вэ?

  • Гуаша иллэгийг хүзүүний хэсгээс эрүү, хацар, дух гэсэн доороос дээшээ, дотроос гадагш чиглэсэн байдлаар зөөлөн даралттайгаар хийнэ. Иллэг хийсний дараа арьс бага зэрэг улайх ба энэ нь цусны эргэлт сайжран, коллагены нийлэгжилт ихсэж буйтай холбоотой юм.

Гуаша иллэг хийхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

  1. Гуаша иллэг хийх арга, техникийг мэргэжилтний заавраар зориулалтын тос, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн ашиглах нь чухал.  Skin1004 бүх бүтээгдэхүүн нүх сүв бөглөхгүй хөнгөн бүтэцтэй тул гуашатай маш сайн зохицдог.
  2. Нүд орчмын арьс нимгэн, эмзэг байдаг учир энэ хэсэгт илүү зөөлөн байдлаар иллэг хийгээрэй.
  3. Гуашаны хавтгай хэсгийг нүд болон хацрын хэсэгтээ байрлуулан хаван буулгах, тайвшруулах зорилгоор хэрэглэнэ.
  4. Доороос дээш, дотроос гадагшаа чиглэлтэйгээр зөөлөн иллэг хийнэ.
  5. Хүн болгоны арьсны бүтцэд тохируулан иллэг хийх хугацаа, арга нь харилцан адилгүй байдаг. Анхлан хэрэглэгчдэд долоо хоногт 2-3 удаа хэрэглэхийг зөвлөдөг.
  6. Иллэг хийсний дараа өдөр тутмын арьс арчилгааг хийнэ.

SKIN1004 Бүтээгдэхүүнээс 700.000₮-с дээш худалдан авалт хийсэн хэрэглэгчдэдээ 2025 оны 1 сарын 2ноос эхлэн 1 сарын 31ныг дуустал хаш гуаша бэлэглэж байна.



Дээрх нийтлэлийг мэргэжлийн гуашагийн ахлах зэрэгтэй багш С.Дөлгөөний ярилцлагыг эх сурвалж болгон бэлтгэв.



Дан хаш гуаша худалдан авах : Бүтээгдэхүүн цэснээс бусад гэсэн ангилалыг сонгоно уу

Бусадтай хуваалцах