SKIN1004 танилцуулга
SKIN1004 бол Өмнөд Солонгосын K-Beauty салбарт тэргүүлэгч, байгалийн гаралтай, өндөр чанартай арьс арчилгааны брэнд юм.
Онгон дагшин байгалиа хадгалан үлдсэн цөөн арлуудын нэг болох Мадагаскарын цэвэр байгальд ургасан Центелла Азиатика (Cica) ургамлыг гол орцоороо ашигладаг бөгөөд энэ нь арьсыг тайвшруулж, чийгшүүлж, арьсны ханан бүрхүүлийг сэргээх онцгой найрлага юм.
Брэндийн нэрний утга
SKIN1004 гэдэг нэр нь “Skin Angel” буюу “Арьсны сахиусан тэнгэр” гэсэн утгатай. 1004 нь Солонгос хэлэнд “천사” (cheon-sa) буюу тэнгэр элч гэсэн дуудлагатай адил тул брэнд нь таны арьсыг хамгаалах, эдгээх сахиусан тэнгэрийн дүр төрхийг илэрхийлдэг.
SKIN1004 ямар давуу талтай вэ?
🌱Гол найрлага – Мадагаскарын Центелла Азиатика
Арьс тайвшруулах, нөхөн төлжүүлэх гайхалтай үйлчилгээтэй энэ ургамал нь Мадагаскарын онгон байгалиас GACP технологийн дагуу олборлон ашигладаг. Химийн бордоо, пестицидийн бохирдолгүй, цэвэр орчноос ургасан центелла нь арьсанд хамгийн цэвэр тэжээл өгөх чадвартай.
🧪Орчин үеийн технологи + Байгалийн анагаач хүч
Орц найрлагаа шинжлэх ухааны нарийн боловсруулалттайгаар хослуулснаар арьсанд илүү хурдан, үр дүнтэй шингэж үйлчилдэг.
🐰 Амьтан дээр туршигдаагүй – PETA баталгаатай
Бидний бүтээгдэхүүн амьтдад ямар ч хор хөнөөл учруулдаггүй. PETA байгууллагаар баталгаажсан нь SKIN1004 амьтны эрхийг хамгаалж, зөвхөн хүн ба байгальд ээлтэй аргаар үйлдвэрлэгддэгийг нотолдог.
🍃 100% Веган, эрүүл найрлага
Бүтээгдэхүүн бүр нь амьтны гаралтай орц найрлагагүй, зөвхөн байгалийн ургамлын гаралтай цэвэр түүхий эдээр хийгдсэн.
🌐 Олон улсын сертификаттай
SKIN1004 нь чанарын өндөр шаардлага хангаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын гэрчилгээтэй.
💚 EWG Ногоон үнэлгээтэй найрлага
EWG (Environmental Working Group) ногоон үнэлгээ нь бүтээгдэхүүнд арьсанд хор хөнөөлтэй ямар ч химийн орц агуулаагүйг батална. Энэ нь арьсаа аюулгүй, эрүүл аргаар арчлах боломжийг танд олгодог.
Оригнал бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?
Өнөөдрийн зах зээл дээр хуурамч, чанаргүй хуулбар бүтээгдэхүүн их байдаг тул арьсаа эрсдэлд оруулахгүйн тулд та дараах зүйлийг анхаараарай:
-SKIN1004-ийн бүх бүтээгдэхүүн албан ёсны эрхийг баталгаажуулсан QR наалттай ирдэг.
-QR кодыг уншуулж, жинхэнэ эсэхийг шалгах боломжтой.