Нийтлэлүүд

Ретинолийн гуужилт — Арьс шинэчлэлт

2025 оны 08 сарын 12

Ретинол хэрэглэсний дараах гуужилт танд ч бас тохиолдоод гайхаж байна уу?


Ретинол нь гоо сайхны ертөнцөд “арьсыг залуужуулагч од” хэмээн алдаршсан үр дүн нь шинжлэх ухаанаар батлагдсан найрлага юм. Үрчлээ багасгах, арьсны өнгө жигдлэх, уян хатан чанар нэмэх гээд олон давуу талтай. Гэвч анх хэрэглэж эхлэх үед зарим хүн хуурайшилт, гуужилт, улайлт мэдэрдэг.


Хэрэв танд эдгээр асуудал тулгарч байвал энэ нь арьс шинэчлэгдэж байгаагийн дохио юм.


Retinization гэдэг нь арьс анх удаа ретинол (эсвэл бусад ретиноид) хэрэглэж эхлэх үед дасан зохицох үеийг хэлдэг.


Энэ үеэр ихэвчлэн дараах шинж тэмдэг илэрдэг:

• Хуурайшилт

• Жижигхэн хальсарч гуужих

• Улайх, хөнгөн хорсох

• Заримдаа загатнах


Яагаад гууждаг вэ?

Ретинол арьсны эсийн эргэлтийг хурдлуулснаар хуучин, үхэжсэн эсүүд хурдан гуужиж, шинэ эрүүл эсүүд ил гардаг. Энэ үед арьсны ханан бүрхүүл түр сулрах боломжтой тул хуурайшилт мэдрэгдэх нь хэвийн үзэгдэл.


Америкийн Арьс Судлалын Академийн судалгаагаар:

Ретинол хэрэглэсэн хүмүүсийн 70% нь эхний 2 долоо хоногт хуурайшилт мэдэрдэг.

60% нь 4 долоо хоногийн дараа гуужилт бараг бүрэн зогсдог.

80% нь 12 долоо хоногийн дараа арьсны бүтэц, өнгө мэдэгдэхүйц сайжирсан гэж хариулсан байна.


Хэрэглэгчдийн түгээмэл асуулт

1. Арьс улайж, хуулрах нь хэвийн зүйл мөн үү?

Тийм ээ. Хэрэв гуужилт бага зэрэг, улайлт хэт их биш бол айх зүйлгүй.


2. Хэдий хугацааны дараа арьс хэвийн байдалдаа орж, энгийн болдог вэ?

Ихэнхдээ 1–2 долоо хоногт багасаж, 4–6 долоо хоногт бүрэн зогсоно.


3.Ретинолын арьсанд дасах процесс нь ямар байдаг вэ?

1. 0–3 өдөр: Ихэнхдээ мэдэгдэхүйц өөрчлөлтгүй, гэхдээ бага зэрэг хуурайшилт эхэлж болно.

2. 3–7 өдөр: Хуурайшиж, таталдах мэдрэмж төрөн, ихэвчлэн хамар, ам хэсгээр гуужих эхэлнэ.

3. 7–14 өдөр: Гуужилт эрчимжиж, зарим хэсэг улайж мэдрэг болно. Энэ үед чийгшүүлэх нь маш чухал.

4. 14+ өдөр: Арьс аажмаар дасаж, гуужилт багасаж, жигд, зөөлөн гадаргуутай болно.


4. Ретинолын гуужилтын үед хэрхэн арчлаж, ямар арга хэмжээ авах вэ?

Чийгшүүлэгч тосыг өглөө болон оройн арьс арчилгаанд тогтмол хэрэглэх

Скраб, хүчтэй гуужуулагч хүчлийг (AHA/BHA) түр хугацаанд хэрэглэхээ зогсоох

Ретинол нь арьсыг нарны гэрэлд мэдрэг болгодог тул SPF 30+ нарны тос заавал хэрэглэх


5. Хэзээ эмчид хандах вэ?

Хэрэв арьс хэт улайж, загатнах, өвдөх, түлэгдсэн мэт бол хэрэглээг зогсоож мэргэжилтэнтэй зөвлөнө.


Танд санал болгох бүтээгдэхүүн:


MADAGASCAR CENTELLA RETINOL 0.2 BOOSTING AMPOULE

Мадагаскар Центелла Ретинол 0.2 Бүүстинг Бичил зүүн Шот Ампул нь арьсны бүтэц, өнгө, уян хатан чанарыг сайжруулах зорилготой ретинол агуулсан. Арьсыг чангалах, үрчлээ бууруулах, гэрэлтсэн, толигор байдал бий болгоход тусална.

Бусадтай хуваалцах