
Сүүлийн үед гоо сайхан, арьс арчилгааны салбарт PDRN-ийн талаар их яригдах болсон. Гэхдээ PDRN гэж яг юу вэ? Яагаад арьс арчилгааны шинэ үеийн онцлох найрлагуудын нэг болж байна вэ?
PDRN нь арьсыг зүгээр нэг чийгшүүлэхээс гадна арьсны өөрийн нөхөн сэргээх үйл явцтай холбоотой биологийн механизмуудыг дэмждэгээрээ онцлог.
PDRN буюу Polydeoxyribonucleotide нь өндөр цэвэршүүлсэн, жижиг хэмжээний DNA фрагментүүдээс бүрдэх полинуклеотидын нэгдэл юм. Уламжлалт PDRN-ийн түүхий эдийг ихэвчлэн salmon болон trout-ийн DNA-аас гарган авдаг.
PDRN нь арьсны нөхөн сэргээх үйл явцтай холбоотой механизмуудыг дэмждэг найрлага гэдгээрээ судлагдаж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд арьс арчилгааны бүтээгдэхүүнд ч өргөнөөр ашиглагдах болсон.
Арьсыг зүгээр чийгшүүлэхээс илүү “сэргээх” тухай ярьж эхлэх цаг
PDRN нь арьсны нөхөн төлжилттэй холбоотой хэд хэдэн процессыг дэмждэг. Тухайлбал, фибробластын үйл ажиллагаа, эсийн нөхөн сэргэлт, эсийн гаднах матрикс (extracellular matrix)-тай холбоотой үйл явцад оролцож, коллаген болон эластины нийлэгжилтийг дэмжихэд тусалдаг.
Ингэснээр арьсны уян хатан, толигор, эрүүл харагдах байдлыг дэмжих боломжтой.
Гэхдээ PDRN агуулсан бүтээгдэхүүн хэрэглэсний дараа арьс нэг шөнийн дотор эрс өөрчлөгдөнө гэж ойлгох нь зөв биш. Харин арьсны өөрийн нөхөн сэргээх процессыг дэмжих урт хугацааны арчилгааны нэг хэсэг гэж харах нь илүү зохистой.
PDRN нь арьсны нөхөн төлжилт, нөхөн сэргэлтийг дэмжих чиглэлээр судлагдсан найрлага бөгөөд арьсны эрүүл, уян, чийглэг байдлыг хадгалахад тусалдаг.
Коллаген ба эластины нийлэгжилтийг дэмждэг. Ингэснээр арьсны уян хатан, чанга байдлыг хадгалахад хувь нэмэр оруулна.
Арьсны гэмтсэн эдийн нөхөн сэргэлт, эсийн төлжилттэй холбоотой процессуудыг дэмждэг. Тиймээс арьс суларч, ядарсан, цочирсон үед нөхөн сэргээх арчилгаанд тохиромжтой.
Арьсны чийгшил, хамгаалах barrier арьсны нөхөн сэргээх үйл явцыг дэмжсэнээр арьсны чийгийг хадгалах, илүү толигор, зөөлөн харагдахад тусална.
Гэхдээ бүх PDRN бүтээгдэхүүн ижил үр дүнтэй гэсэн үг биш. PDRN-ийн эх үүсвэр, найрлага дахь агууламж, молекулын шинж чанар, бүтээгдэхүүний найрлага болон арьсанд хүргэх хэлбэр зэрэг олон хүчин зүйлээс хамаарч бүтээгдэхүүний онцлог, үр дүн ялгаатай байж болно.
Тэгвэл SKIN1004-ийн Lab in Nature шинэ цувралын PDRN 1.5 Cream юугаараа онцлог вэ?
Энэхүү крем нь 1.5% ургамлын гаралтай Vegan PDRN-ийг гол найрлага болгон, арьсны нөхөн сэргээх, чийгшүүлэх, тайвшруулах болон хамгаалах үйл явцыг дэмжихэд чиглэсэн олон төрлийн ашигт найрлагыг нэгтгэсэн.
Мөн:
Ийнхүү PDRN + Growth Factor + Hyaluronic Acid + Centella Asiatica + Ceramide NP зэрэг найрлагуудын хослол нь зөвхөн арьсыг чийгшүүлэхэд бус, нөхөн сэргээх, тайвшруулах, чийгийг хадгалах, арьсны хамгаалах barrier-ийг дэмжих цогц арчилгаанд чиглэж байгаа нь PDRN 1.5 Cream-ийн онцлог юм.
Azelaic Acid гэж юу вэ?Арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгох үед Niacinamide, Retinol, Vitamin C, Salicylic Acid гэх мэт олон нэр сонсогддог. Харин сүүлийн үед илүү их яригдах болсон нэг орц бол Azelaic Acid.Azelaic Acid-ийг зүгээр л “батганы эсрэг найрлага” гэж ойлгох нь дутуу юм.Энэ орц нь батга, нүх сүв бөглөрөл, үрэвсэл, батганы дараах бор толбо болон улайлт эмзэгшлийг зэрэг арчлахад ашиглагддаг. Өөрөөр хэлбэл, арьсны нэг асуудлыг дарахаас илүүтэй асуудал үүсэхэд оролцдог хэд хэдэн механизмыг зэрэг онилдог онцгой орц юм.1.Тэгвэл Azelaic Acid арьсанд яг юу хийдэг вэ?Үрэвслийн эсрэг үйлчилгээБатга үүсэхэд нөлөөлдөг бөглөрөл үүсэх процессыг бууруулдагБатгатай холбоотой бактерийн өсөлтийг дарангуйлах нөлөөтэй.Тиймээс Azelaic Acid нь зөвхөн “улаан батгыг хатаах” зориулалттай орц биш. Бөглөрөл + үрэвсэл + бактерийн орчин гэсэн батгатай холбоотой хэд хэдэн асуудалд зэрэг чиглэн ажилладаг.Судалгааны тоймуудад 10–15%-ийн Azelaic Acid агуулсан эмчилгээний бүтээгдэхүүнүүд хөнгөнөөс дунд зэргийн батганы үед үр дүнтэй болохыг харуулсан байдаг.2.Батганы дараах бор толбыг арчлахад онцгой давуу талтайЭнэ бол хэрэглэгчдийн хамгийн их анзаардаггүй давуу талуудын нэг.Батга гарлаа → арьс үрэвслээ → батга эдгэрлээ → батга алга болсон ч батганы дараах бор эсвэл улаан сорви үлддэг.Үүнийг post-inflammatory hyperpigmentation (PIH) буюу үрэвслийн дараах нөсөөжилт гэж нэрлэдэг.Azelaic Acid нь меланин үүсэхэд оролцдог tyrosinase ферментийн үйл ажиллагааг дарангуйлснаар илүүдэл пигмент үүсэхийг багасгахад тусалдаг.3.Улайлттай арьсанд хэрэглэж болох уу?Azelaic Acid нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул улайж, үрэвссэн арьсыг тайвшруулахад тусалдаг. Ялангуяа улайлттай хамт жижиг тууралт, идээт батга гардаг papulopustular rosacea-ийн үед эмчилгээний найрлага болгон ашигладаг. Тиймээс батга, үрэвсэл, улайлт зэрэг асуудал давхар байдаг арьсанд тохиромжтой сонголт байж болно.4.Илүү өндөр хувь = заавал илүү сайн гэсэн үг бишТа бусад солонгос гоо сайхны брэндийн ижил найрлагатай 10%, 15%, 20% гэх мэт өөр өөр концентраци бүхий бүтээгдэхүүнүүд байдаг.Гэхдээ бүтээгдэхүүний үр дүнг зөвхөн хувиар нь харьцуулах боломжгүй. Найрлага, бүтээгдэхүүний хэлбэр, тогтворжилт, арьсанд хүрэх байдал, хэрэглээний давтамж, хүний арьсны онцлог бүгд нөлөөлнө. Azelaic Acid-ийн эмчилгээний судалгаанд 15–20%-ийн бүтээгдэхүүнүүд хамгийн их судлагдсан байдаг.Тиймээс: 20% > 15% > 10% = илүү сайн гэж шууд дүгнэж болохгүй.5.Azelaic Acid-ийг Retinol, Vitamin C, Niacinamide-тэй хамт хэрэглэж болох уу?Болно. Гэхдээ бүгдийг нь нэг дор нэмэх шаардлагагүй. Арьс арчилгаанд хамгийн түгээмэл гардаг алдаа бол Илүү олон идэвхтэй орц = илүү хурдан үр дүн”гэж бодох.Үнэндээ олон идэвхтэй бүтээгдэхүүнийг зэрэг эхлүүлбэл цочрол үүссэн үед аль бүтээгдэхүүнээс болсон нь тодорхойгүй болохоос гадна арьсны хамгаалах давхаргыг цочроох эрсдэл нэмэгдэнэ.Azelaic Acid-ийг арьс арчилгаандаа нэмэхдээ бусад идэвхтэй орцуудын давтамжийг мөн харгалзах нь зөв.Таны арьсанд Azelaic Acid хэрэгтэй юу?Батга + батганы дараах толбо + улайлт зэрэг асуудал давхар байдаг бол Azelaic Acid нь анхаарч үзэх үнэ цэнтэй орцуудын нэг байж болно.Арьс арчилгаанд хамгийн сайн орц гэдэг нь хамгийн хүчтэй орц биш.Танд хэрэгтэй асуудлыг хамгийн зөв чиглүүлж байгаа орц л хамгийн зөв сонголт юм.Онлайнаар захиалах: Azelaic Acid 10% AmpouleСудалгаанд ашигласан гол эх сурвалжуудAzelaic Acid-ийн үйлдлийн механизм, батга, rosacea, melasma болон PIH-ийн талаарх 2024 оны тойм судалгаа.Azelaic Acid-ийн эмнэлзүйн хэрэглээ болон formulation-уудын талаарх comprehensive review.15%-ийн Azelaic Acid-ийн батганы дараах улайлт болон нөсөөжилтөд үзүүлэх нөлөөг судалсан randomized controlled trial.Azelaic Acid болон hydroquinone-ийг melasma-ийн үед харьцуулсан systematic review & meta-analysis.DermNet-ийн Azelaic Acid-ийн эмнэлзүйн хэрэглээ, үйлдэл тойм.

Хэний ч гар хүрээгүй онгон дагшин байгалиас таны гарт хүрэх цэвэр орц найрлага бүхий SKIN1004 бренд нь монгол хэрэглэгчдийн арьс арчилгааны үнэнч туслах, аврагч болоод багагүй хугацаа өнгөрчээ. Амьдрал анагаагч навч - Центеллагийн ид шидийг мэдэрсэн үнэнч хэрэглэгч зориулан LOYALTY хөтөлбөрийг зарласан билээ.Loyalty хөтөлбөр гэж юу вэ?Loyalty хөтөлбөр нь SKIN1004 бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг, брэнддээ үнэнч хэрэглэгчдэд зориулсан хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар худалдан авалт бүрээс 2 хүртэлх хувийн бонус оноо цуглуулах, дараагийн худалдан авалтад ашиглах боломжтойгоос гадна ганцаарчилсан арьс оношилгоо 50% хөнгөлөлттэй хийлгэх эрх нээгдэнэ.Яаж бүртгүүлэх вэ?Хэрэглэгч та 700.000₮ дээш худалдан авалт хийснээр “Байнгын хэрэглэгчдийг урамшуулах хөтөлбөр”-т бүртгүүлэх эрх нээгдэнэ. Үндсэн салбар болон албан ёсны цахим хуудсаар холбогдон өөрийн бүртгэлээ үүсгүүлэх боломжтой.Хэрэв та SKIN1004 Mongolia-д өмнө нь утасны дугаараараа бүртгэл үүсгүүлж байсан бол 1 жилийн хугацаанд Loyalty хөтөлбөрт хамрагдах боломжтой.3-17% хөнгөлөлт авах GOLD, VIP хөнгөлөлттэй ангилалд бүртгэлийн тоо дүүрсэн. Бэлгийн сет, арьс арчилгааны сургалт гэх мэт зүйлс маань хүний хязгаартай учраас заасан тооны дагуу бүртгэл хаагдсан болно. Төлбөр баталгаажсан хэрэглэгчдээс манайд өмнө бүртгэл үүсгэсэн хэрэглэгчдийн бүртгэлийг GOLD гишүүнчлэлээр идэвхжүүлсэн байгаа, өмнө бүртгэл үүсгээгүй зарим 100.000₮ төлсөн зарим GOLD бүртгэл идэвхжээгүй хэрэглэгчдийг хэрэглэгчдийн тоо дүүрсэн шалтгаанаар төлбөрийг буцаасан болно.Та худалдан авалт хийх үедээ утасны дугаараа хэлээд бүртгэлээ шалгуулаарай.

✨ Албан ёсны эрхтэй бүтээгдэхүүний баталгааМанай бүх бүтээгдэхүүн албан ёсны эрхийн стикерээр баталгаажсан байдаг.Энэ нь зөвхөн оригналь гэдгийг батлаад зогсохгүй, чанарын өндөр стандартын дагуу хадгалалт, тээвэрлэлтийг хангаж хэрэглэгчид хүрч байгааг илэрхийлдэг.⸻❌ Албан ёсны эрхгүй бүтээгдэхүүний эрсдэл• Өвөл каргогоор ирэхдээ хөлдөж гэссэн, эсвэл зуны улиралд хэт халуунд удаан хадгалагдсан үед арьсанд хэрэгтэй чухал найрлагууд ууршиж, үр дүнгүй болдог.• Гарал үүслийн гэрчилгээ, гаалийн хяналтгүй орж ирдэг тул чанар, хадгалалт, тээвэрлэлтийн баталгаагүй.⸻✅ Манай бүтээгдэхүүний чанарын баталгаа1. Тээврийн хэрэгслийн сонголт• Хөргүүртэй чингэлэг, хөргүүртэй ачааны машин• Агаарын тээвэрт тусгай дулаалгатай сав баглаа2. Ачааг зөв савлах• Дулаан тусгаарлагчтай хайрцаг, термобокс, мөсний блок/гель ашиглах• Сав баглаа нь агаарыг эргэлдүүлэх боломжтой байх3. Температур хяналт• Data logger буюу температур бичигч төхөөрөмж• GPS болон real-time monitoring4. Ачаа буулгах/ачаалах үеийн горим• Урьдчилан тохирох температурт хүргэсэн хөргүүртэй тээврийн хэрэгсэл ашиглах• Ачих, буулгах процессыг богино хугацаанд хийх5. Баримт бичиг ба стандарт• HACCP, GDP (эмийн бүтээгдэхүүнд), ISO 22000 стандарт мөрдөх• Гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай баталгаажуулалт хийх6. Монгол дахь зориулалтын агуулах• Манай бүтээгдэхүүнүүд Монголын цорын ганц зориулалтын гоо сайхны стандартын агуулах болох PickPack агуулахад хадгалагддаг.• PickPack хүргэлтийн системээр дамжуулан гадны бүх эрсдлээс хамгаалж, баталгаатайгаар үйлдврээс таны гарт хүрэх бүх дамжлага бүрт стандартыг баримтлан 100% чанартайгаар таны гарт хүрдэг.
