
Гоо сайхны шинжлэх ухаан арьсыг гүнзгий, бүр эсийн түвшинд судлахын хэрээр, арьсны эсийн энерги, хамгаалалт, нөхөн сэргэлттэй холбоотой чухал коэнзим болох NAD⁺ сүүлийн жилүүдэд онцгойлон судлагдах болсон. Тэгвэл энэ найрлагатай танилцацгаая.
NAD (Nicotinamide Adenine Dinucleotide) нь хүний биед байгалиасаа байдаг коэнзим бөгөөд эсийн энерги үүсгэх, ДНХ-ийн засвар зэрэг эсийн хэвийн үйл ажиллагаанд оролцдог. Энгийнээр хэлбэл, NAD нь арьсны эсүүд хэвийн ажиллахад шаардлагатай үйл явцыг дэмждэг коэнзим юм.
Арьсны эсүүд шинэчлэгдэж, хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай энерги үүсэхэд оролцоно.
Нарны туяа болон хүрээлэн буй орчны нөлөөнөөс үүсэх исэлдэлтийн стрессийн үед эсийн хамгаалалтын үйл явцад оролцон арьсыг дэмжинэ.
NAD нь ДНХ-ийн засвар болон эсийн шинэчлэлтэй холбоотой үйл явцад оролцдог.
NAD найрлага дээр судалгаа хийгдсээр байгаа ба арьсны эсийн хамгаалалт, нөхөн сэргэлттэй холбоотойгоор анхаарал татасаар байна.
Батга, нүхжилт, сорви гэх мэт арьсны тодорхой нэг асуудлыг шууд эмчлэхээс илүү, арьсны эсүүд хэвийн ажиллахад шаардлагатай үйл явцыг дэмжих найрлага юм.
NAD = Эсийн энерги + хамгаалалт + нөхөн сэргэлтийг дэмжих