❄️ Монголын өвөл = Арьсны хамгийн том сорилт

Монголын өвөл агаарын чийгшил дунджаар 20–30% орчим байдаг. Энэ нь Сөүл, Токио зэрэг хотуудаас хоёр дахин хуурай гэсэн үг.
Харьцуулахад:
🌆 Сөүл: дунджаар 45–55%
🌇 Токио: дунджаар 50–60%
🏔️ Улаанбаатар: 20–30%
Хүний арьс 40–60% харьцангуй чийгтэй орчинд хэвийн ажиллагаатай байдаг бол 20%-ийн нөхцөлд арьсны гадаргуугийн чийг алдалт (Transepidermal Water Loss) 2–3 дахин нэмэгддэг гэж дерматологийн судалгаанд дурддаг.
Энэ үед арьсны хамгийн гаднах давхарга суларч, арьсны гадаргуугийн чийгээ алдаж, улайж, таталдах нь арьсны ханан бүрхүүл гэмтэж буй дохио болдог.
🌬Өвлийн арьс арчилгааны гол түлхүүр бол:
💧 Чийгшил
Арьсыг зөв чийгшүүлэх нь зүгээр нэг “тос түрхэх” биш, харин арьсны чийг хадгалах чадамжийг сэргээх үйл явц юм.
Гиалуроны хүчил, глицерин, центелла зэрэг найрлага нь арьсны гүнд чийг татаж, хадгалах үүрэгтэй. Сонирхолтой факт дурдахад 1 молекул гиалуроны хүчил өөрийн жингээс 1000 дахин их ус татах чадвартай.
Танд санал болгох:
→ SKIN1004 Hyalu-Cica Milk Cleanser
→ SKIN1004 Hyalu-Cica Sleeping Pack
→ SKIN1004 Hyalu-Cica Sun Serum
🧴 Хамгаалалт
Хүйтэн салхи, температурын өөрчлөлт нь арьсны дархлааны систем гэгддэг ханан бүрхүүлийг гэмтээдэг.
Иймд probiotic, ceramide, fatty acid, centella агуулсан бүтээгдэхүүнээр арьс арчилгаагаа баяжуулах хэрэгтэй.
Танд санал болгох:
→ SKIN1004 Probio-Cica Essence Toner
→ SKIN1004 Probio-Cica Intensive Amoule
🌸 Нэмэлт арчилгаа
Хүйтрэхээр бид хувцсаа давхарлан өмсдөгийн адилаар арьс арчилгаандаа бас нэмэлт зүйлсийг оруулах хэрэгтэй. Арьс хуурайшиж, үхэжсэн эс хуримтлагдвал чийгшүүлэгч бүрэн нэвтэрч чаддаггүй тул арьсыг эмзэгшүүлэхгүй зөөлөн гуужуулагчийг 7 хоногт 1–2 удаа хэрэглэснээр арьсны нөхөн төлжилт идэвхэждэг. Мөн салфеткан маск (Sheet mask) нь арьсанд чийгийг богино хугацаанд өгдөг түргэн тусламж юм.
Танд санал болгох:
→ SKIN1004 Tea-Trica Peeling Gel


