brandSKIN1004

CENTELLA TRAVEL KIT

99,000₮
Бүтээгдэхүүний код:8809576261233
Хүргэлттэй

Тайлбар: Аялалд гарах болон Центелла багцыг анх удаа турших гэж байгаа хүмүүст зориулсан мини хэмжээтэй арьс арчилгааны иж бүрдэл нь 5 бүтээгдэхүүнтэй бөгөөд арьсыг зөөлнөөр цэвэрлэж, тайвшруулж, чийгшүүлж, хамгаалахад туслах төвөггүй шийдэл юм. Тус бүр нь жижиг савлагаатай тул аялахад хялбар бөгөөд арьсанд хөнгөн мэдрэмж төрүүлж, гүн сэргээнэ.


Бүтээгдэхүүний давуу тал: тайвшруулах, чийгшүүлэх, хөнгөн гуужуулах


Арьсны төрөл: Энгийн, холимог, хуурай, эмзэг арьсанд тохиромжтой.


Багцад багтсан бүтээгдэхүүнүүд:

-CENTELLA LIGHT CLEANSING OIL

-CENTELLA AMPOULE FOAM

-CENTELLA TONING TONER

-CENTELLA AMPOULE

-CENTELLA SOOTHING CREAM


Тус бүр нь жижиг хэмжээтэй тул аялалд авч явахад тохиромжтой бөгөөд таны арьсыг бүрэн арчилж, хамгаалах боломжийг олгоно.


Хэрэглэх заавар:

1. Madagascar Centella Light Cleansing Oil (Центелла тосон цэвэрлэгч)

Хуурай арьсандаа өөрт тохиромжтой хэмжээгээр авч, 20-30 сек массажлан нүүрний бүх бохирдол, будгийг сайтар задалсны дараа бага зэргийн ус гарандаа авч сүүн шингэн болтол нь дахин чийгтэй гараар массажлана. Үүний дараа бүлээн усаар угаана.


2. Madagascar Centella Ampoule Foam (Центелла хөөсөн угаагч)

Чийглэг гарандаа тохирох хэмжээгээр авч, устай холин сайтар хөөсрүүлсний дараа нүүрэндээ массажлан иллэг хийх байдлаар угаана.

30 cек-1 минут сайн массажилж угаасны дараа усаар угааж, нүүрээ алчуур, зохих салфетикаар зөөлөн товшиж хатаагаарай.


3. Madagascar Centella Toning Toner (Центелла тонер)

Цэвэрлэгээний шатанд хэрэглэж байгаа бол: Хөвөнд шингээн, дээш чиглэлийн дагуу арчиж хэрэглэнэ. Давхар цэвэрлэгээний араас хэрэглэж байгаа бол: Гарандаа авч, нүүрэндээ шууд товшиж шингээнэ Хуурайшсан эсвэл тайвшруулах шаардлагатай хэсгүүдэд 2-3 давхарлаж түрхвэл илүү үр дүнтэй.


4. Madagascar Centella Ampoule (Центелла ампул)

2-3 дуслыг алган дээрээ авч, нүүрэндээ жигд тараан зөөлөн товшиж шингээнэ. Дусаагуураар арьсан дээрээ тохирох хэмжээгээр түрхэн, дээш чиглэлийн дагуу товшиж шингээнэ. Батга гарамтгай хэсэгт илүү анхаарч давхарлаж түрхвэл үр дүн сайжирна


5. Madagascar Centella Soothing Cream ( Центелла тос)

Арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд нимгэн, жигд түрхэж хэрэглэнэ. Бүтээгдэхүүний үйлчилгээг арьсанд түгжих зорилгоор зөөлөн массажлаарай

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

PocketZERO урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл